Дүрвэгсэд мухардалд орж эхэллээ

Twitter Print
2015 оны 10-р сар 27-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

Африк болон Ойрхи Дорнодоос Европыг зорих цагаачид мухардаж эхэлсэн тухай мэдээлэл түгсэн байна. Хил залгаа орших Европын Холбооны улс орнууд хилээ хаасан нь тэднийг хүнд байдалд оруулаад байгаа юм. Дүрвэгсэд явах газаргүй болж, Газар Дундын тэнгисийн эрэг орчимд өдөр хоногийг өнгөрөөсөөр байна. НҮБ цагаач иргэдэд хоол хүнсний тусламж өгч эхэлсэн боловч тэдгээр нь хангалтгүй, олон улсын оролцоог шаардсан аж.

Европын орнууд ч өөр хоорондоо хилээ хаагаад байгаа бөгөөд үүнийгээ цагаач иргэдийг бүртгэж авах, хуваарилах ажиллагаа өрнөж байгаатай холбон тайлбарлаж байна. Балканы орнууд хил хаах үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцож байгаа гэнэ. Тэд бүртгэлийн ажлыг хурдан шуурхай явуулах тал дээр ач холбогдол өгч байгаа аж. Дүрвэгсдэд нүүрлэж буй нөхцөл байдал улам хүндрэх хандлагатай байгаа боловч, тэднийг хүлээж авах улс орнууд цөөрсөөр байгаа юм. Одоогоор Европын Холбооны зөвлөлөөс эхний ээлжинд 9000 гаруй цагаачдын асуудлыг шийдвэрлэж, түүний дараа дараачийн алхамыг хийх дүгнэлтэнд хүрсэн байна.

Эх сурвалж: http://www.nytimes.com/

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.