Горхины шоржигнох, шувуудын жиргэхийг сонсохсон...

Twitter Print
2015 оны 11-р сар 10-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Ертөнцөд төгс төгөлдөр зүйл гэж байдаг бол үрдээ бүүвэйн дуу аялж суугаа бүсгүй хүнийг гэж хэлнэ. Гэвч алаг хорвоод хүмүүн заяаг олж төрсөн бяцхан үр нь эхийнхээ уянгалаг хоолойг сонсож чадахгүй байна гэдэг юутай харуусал, гуниг вэ. 

Энэ зун даа. Хөдөөнөөс хот руу орж ирэх замдаа "Урьхан" нэртэй зоогийн газар нэлээн орой саатсан юм. Хажууханд маань хоёр нялх хүүхэдтэй залуухан гэр бүл "ангаахай" үрсээ хооллож суусан. Үе үе инээлдэх бидэн рүү нэг их "ганган" обруч үсэндээ зүүсэн "хөөрхөн амьтан" байсхийгээд харах. Бас үүдэн хоёр шүдээ гаргаад инээх юм. Бид ч өхөөрдөж "яасан ганган охин бэ" гэлээ. Харин охины ээж хооллож дуусаад бидэнд ойртон "Хүү байгаам аа, үсэнд зүүсэн нь обруч биш ээ, сонсголын аппарат. Хүү маань төрөлхийн хоёр чихгүй (битүү чихтэй) төрсөн. Харин энэ сонсголын аппаратаараа долгионоор дамжуулж дуу чимээ сонсоод байгаа юм" гэлээ. Ингэж бид түүнтэй танилцсан.

Залуухан ээж хүүдээ нэлээн үнэтэй гэх энэ сонсголын аппаратыг авахын тулд хэвлэл мэдээлэлд хандаж, бүхий л арга чаргаа хэрэглэж, өөрөө гудамжинд хүртэл гуйлга гуйж зогссоноо хэлсэн. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу гээд хүмүүс тав арван цаас өгөхдөө зарим нь доромжилж, нүүр лүү нь хүртэл шидэж байжээ. 

2015 оны 3 сарын 3-ны өдөр ТВ9 телевизийн Монгол сэтгэгдэл нэвтрүүлгээр Д.Цогт-Очир гэх энэ өхөөрдөм хүүгийн тухай нэвтрүүлэг анх гарчээ. Хүү эхээс төрөхдөө сонсголгүй төрсөн бөгөөд гавлын яс нь битүү аж. Д.Цогт-Очир хүүд Австрали улсаас бүтэн сар дамжиж байж орж ирдэг BAHA хэмээх төхөөрөмжийг захиалж оруулж ирэхэд 9200 доллар буюу 20 сая төгрөг хэрэгтэй байсан бөгөөд эхийнхээ дууг огт сонсоогүй үрдээ аз жаргал бэлэглэхийн тулд залуу аав, ээж хоёр өдөр шөнөгүй борви бохис хийлгүй зүтгэн, нийт Монгол ахан дүүсийн сүүн цагаан сэтгэлийн тусламжаар аппаратаа авсан хэмээн ээж нь нулимс цийлэгнүүлэн ярина.

Энэ удаа залуухан ээж маань хүүгээ тэврээд манай редакцийг зорьж ирлээ. Хүүхэд 2 сар хүртэл сонсголын бүх эрхтнүүд нь хөгжиж дээд цэгтээ хүрч, дараа нь ярих чадварыг эзэмшдэг гэнэ. Иймээс хоёр залуу маань хүүгээ сонсох чадвартай болгохоор зорьж яваа. Яг энэ насан дээр нь хагалгаа хийлгэхгүй бол томрох тусам энэ боломж хаагдах юм. Олон газар хандаж, эмнэлгийн зураг хөргийг нь явуулсны эцэст дэлхийн тэргүүлэх гүрнүүд болох Америк, Герман зэрэг орнуудад энэ төрлийн мэс заслыг хийх боломжтой гэсэн хариу ирсэн байна. Энэ бол үнэхээр баярт мэдээ. Хүнд боломж байна гэдэг. Ингэж чадвал хүү хорвоо дэлхийн сайхан дуу, чимээг бүрэн сонсож чадаж, та бидний адил бүрэн бүтэн хүн болно. 

Энэ баярт мэдээг дуулаад хүүгээ бусадтай адил эрүүл саруул болгочих юмсан гэсэн чин хүсэл байгаа ч нөгөө л "мөнгө" гээч агуу юман дээр мөн л гацаж орхижээ.  Ээж нь "Хүүхдийн буян заяа түших байх. Заримдаа "хүүгийнхээ хоёр чихийг кармаалчихсан" юм шиг л хэцүү санагддаг. Анх хэнд яаж хандахаа мэдэхгүй нэг хэсэгтээ мунгинаж явлаа. Аргаа барахдаа өвлийн тэсгим хүйтэн өдрөөр ганданд "Хүүд минь туслаач" гэсэн хайрцаг барин зогсож байсан. Сайхан сэтгэлт Монголчуудынхаа ачаар өнөөдөр хүү маань аппаратны тусламжтайгаар ядаж дуу авиа сонсож байгаад хэмжээлшгүй их баярладаг. Надад ухрах зам байхгүй. Үхтэл үр харам гэгчээр хүүгээ эрүүл саруул, орчлонгийн сайхан дуу чимээг сонсдог болгохын тулд олон ч газраар явж үзсэн. Зарим хүмүүст "өрөвдөлтэй, арчаагүй, хүний өмнөөс амьдарч байгаа"-гаараа дуудуулж, мөнгө хүртэл шидэж өгч байсан хүмүүстэй ч таарч явсан. Гэсэн ч би хүүгийнхээ ирээдүйн амьдралын төлөө тэр хүмүүст үргэлж талархаж явдаг" гэлээ. 

Ай даа, хүний хорвоод жаргал, зовлон ээлжилдэг жамтай ч түүнийг даван туулах сэтгэлийн хат, итгэлийн гал маш чухал байдаг юм шүү. Тиймээс энэ залуухан гэр бүлийн нандин хайр болсон бяцхан хүүд туслая. Бид дэм дэмэндээ давшгүй давааг давж чадах учраас нэн тэргүүнд шаардлагатай хагалгаанд орох 200 сая төгрөгийг цуглуулахад сэтгэлийн хандив өргөж, Д.Цогт-Очирт хүүд ирээдүйд эрүүл саруул, итгэл дүүрэн амьдрах итгэл найдвар бэлэглэе. Өнгөт орчлонгийн сайхныг сонсох боломж олгож, инээд хөөрөөр бялхан цалгихад нь туслаасай.

Хүний хорвоо нэг дүлий, хэлгүй хүнээр дутаг. Та бид чаднаа.  Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Хурай, хурай, хурай.

Хандивийн данс:

Хаан банк- 5045459705            Хүлээн авагчийн нэр Мянганзамын Энхжаргал
Төрийн банк- 103700116267   Хүлээн авагчийн нэр Мянганзамын Энхжаргал

Голомт банк-2905105000         Хүлээн авагчийн нэр Д.Цогт-Очир 

Цогт-Очир хүүгийн аавын утасны дугаар - 99738005

Цогт-Очир хүүгийн ээжийн утасны дугаар - 99847124

"Мөрөөдлийн театр"-ын хамт олон Д.Цогт-Очир хүүд туслацгаая аянд нэгдэн дуу хоолойгоо хүргэж буй нь...

Сайн үйлс бүхэн үргэлж дэлгэрдэг. АШУИС-ийн оюутнууд Д.Цогт-Очир хүүгийн төлөө хамтдаа нэгдэв. Харин та...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ж.Цэцэгмаа

      (103.26.193.139) 2016-03-29 20:53
      • 0
      • 0

      Сайн байна уу? Тэр АШУҮИС-н оюутнууд биш .``Ач,, Анагаах Ухааны Их Сургуулийн Сувилахуйн Оюутны Зөвлөлийн оюутнууд тус аянд нэгдэж 3с 7-р сар хүртэл тусалсан болно. Тиймээс тэрхүү АШУҮИС гэдгээ засна уу?

      Хариулах

    • hvvgiin eej

      (103.26.195.26) 2015-12-09 16:39
      • 0
      • 0

      Share sain hiij tusaltsgaagaarai mongolchuudaa ene ih mongiig bid 1jiliin dotor yaaj oloh bilee ervvl mendiin yamand heleh vg algooo mongold emchilgee bhgvi hvmvvstee hongololt vzvvljiimaar bna 5huwiif ni ch boltugai olgodog bol

      Хариулах

    • Батням

      (202.131.233.154) 2015-11-04 10:33
      • 0
      • 1

      Цогт-Очир хүүд тусалцгаая фб группт нэгдээрэй залуусаа

      Хариулах

    • maral

      (112.72.9.22) 2015-10-28 15:39
      • 0
      • 2

      shiilegdamba uurt ni iim zovlon tohioldvol yah bol oo hvnii musgvi yum da...

      Хариулах

    • Анхаа

      (103.9.90.130) 2015-10-28 14:26
      • 0
      • 2

      Монгол төр энэ асуудалд анхаарч, улсаас олгоод өгөөч ээ, Хогны уут, нэг наст ургамалаас дор үнэлэгдэх Монгол хүн, түүний эрхтэн байж үл болно, БАС их хотын дарга нар туслаач ээ, Уриалж байна. Ард түмээн, төр засаг минь уу...

      Хариулах

    • Анхаа

      (103.9.90.130) 2015-10-28 14:26
      • 0
      • 2

      Монгол төр энэ асуудалд анхаарч, улсаас олгоод өгөөч ээ, Хогны уут, нэг наст ургамалаас дор үнэлэгдэх Монгол хүн, түүний эрхтэн байж үл болно, БАС их хотын дарга нар туслаач ээ, Уриалж байна. Ард түмээн, төр засаг минь уу...

      Хариулах