Хотын алслагдмал дүүргүүдэд “Явуулын номын сан” ажиллуулна

Twitter Print
2015 оны 10-р сар 27-нд 12:53 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн 376 жилийн ой, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Залуучуудын Холбооны санаачлагаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Улаанбаатар хотын төв номын сан хамтран Нийслэлийн харъяа байгууллагуудын дунд "Улаанбаатарчууд уншиж байна" ном хандивлах аяныг 1 сарын хугацаатай эхлүүлээд байна.

Тус аяны хүрээнд цугларсан номыг Улаанбаатар хотын төв номын сангийн явуулын номын санд хандивлах бөгөөд улмаар ангилж төрөлжүүлсний дараа Улаанбаатар хотын алслагдмал дүүргийн иргэдэд “Явуулын номын сан”-гаар хүрч үйлчлэх юм. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газрууд уг аянд нэгдэж нийт 700 орчим ном хандивлаад байгаа аж.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.