Халх голынхон Р.Бурмаа сайдыг тосч биш, тууж угтав

Twitter Print
2015 оны 10-р сар 27-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Уржигдар буюу 10-р сарын 25-ны өглөө Халхгол чөлөөт бүсийн санаачлагч, ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй ажлын хэсгийнхэн Халхгол суманд очоод нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Учир нь УИХ-аар “Халхгол” чөлөөт бүс байгуулах 75-р тогтоолыг яаравчлан батлуулсан нь Халхголчууд төдийгүй нийт Монголчуудыг бухимдахад хүргэсэн. Уг тогтоолын дагуу Буйр нуураас Халхгол сумын төв хүртэлх 500 мянган га газарт Чөлөөт бүсийн тухай хууль үйлчилж, нутгийн иргэд зөвшөөрөл авч нэвтрэх, гадны иргэд 30 хоног визгүй зорчих, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд гадаад ажилчдыг хүссэн хэмжээгээрээ оруулж, суурьшуулан амьдруулах хууль эрхзүйн орчин нээлттэй болсон юм. 

Иймээс уугуул нутгаа хамгаалах иргэдийн хөдөлгөөн улам бүр эрчимжиж, төр засаг шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн буйгаа илэрхийлсээр байгаа юм. 10-аад жийп машин хөлөглөсөн албаны хүмүүс Чөлөөт бүс байгуулах ажлаа танилцуулахаар Халхгол сумын Ялалт баг дээр очсон юм байна. Энэ үеэр нутгийн иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, тэднийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгджээ. Ингээд Р.Бурмаа сайд хүмүүсээ авч, Халхгол сумын төв рүү зугатах нь холгүй явцгаажээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөн Халхгол сумын төвд ч үргэлжилж, 75-р тогтоолоо цуцлахгүй бол манай нутагт хөл тавих хэрэггүй гэсэн сануулгыг албаны хүмүүст өгч байгаа юм. Олон улсын жишигт Халхголынх шиг 500 мянган га байтугай 50 мянган га-тай чөлөөт бүс ч тун ховорхон байдаг аж. Халхголын хөрс хэт эмзэг тул чөлөөт бүсийн ашиглалтын явцад амархан элэгдэж, эргэн төлжихгүй болтлоо доройтох эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдыг тус аймагт ажиллаж байх үеэр зарим мэдээллийн хэрэгслээр “Р.Бурмаа сайдын ажлын албаны машин осолдлоо” гэх мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл нь бодит эх сурвалжгүй, худал мэдээлэл болохыг Хүнс хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн албанаас албан ёсоор мэдэгджээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.3.73) 2015-10-27 13:33
      • 0
      • 0

      Ten tengui achaa temee malin zovlon Ajlaa uguud setgelee amraagaasai doo zailuul eruul mend ni uurt ni heregtei sh dee

      Хариулах