Тахиаг хэрхэн амттай шарах вэ?

Twitter Print
2017 оны 11-р сар 30-нд 16:01 цагт
Мэдээний зураг,

Орц:

1 бүтэн тахиа

4 амны халбага масло

1 ш сонгино

2 ш том лууван

Ургамлын тос

Давс

Хийх арга:

- Тахиагаа угааж арчин, хатааж бэлтгэнэ. Тахиагаа утсаар уяж бэлтгэнэ.

- Давсаа дотор гадаргүй цацаж амтална.

- Хайлуулсан маслоо дотор гаднагүй түрхэж өгнө. Ингэж бэлтгэсэн тахиагаа тавцан дээр байрлуулан сонгино луувангаа томоор  хэрчин хажуугаар нь тавина. Давс цацаж ногоогоо амтална.

- Зуухаа 220 градуст халаана. Халсан зуухандаа тавцангаа хийгээд 15 минут шарсаны дараа нэг бөөрий нь дээш нь харуулан 5 минут нэмж шараад дахин нөгөө тийш нь эргүүлэн 5 минут шарна. Нийт 25 минутын дараа галаа 160 хэм болгож буулгана.

- Үлдсэн масло дээрээ тос нэмээд гал тогооны багсаар байн, байн түрхэж өгнө.

- Аажимдаа түрхэх гэж бэлтгэсэн масло дуусахаар тахианаас ялгарсан шүүсээ 10 минут дутамд тахиагаа шүүсээр бүрж сэргээгээд нэмж 1 цаг шарна. Ингээд амттай тахианы мах бэлэн боллоо.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.