Крис Брауны нэгэн сонирхолтой нууцаас …

Twitter Print
2015 оны 10-р сар 26-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын алдарт R&B дуучин, залуусын шүтээн Крис Браун өөрийн талаар нэгэн сонирхолтой баримтыг дэлгэжээ. Тэрээр манай Монголд салбараа нээгээд удаагүй байгаа "Бургер Кинг" рестораны Америк дахь салбарын хувьцаа эзэмшигч бөгөөд хэд хэдэн газрыг өөрийн мэдэлд ажиллуулдаг гэнэ.

“Us Weekly” сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгдсэн “Та бүхний миний тухай мэдэхгүй 25 баримт” хэмээх буланд өөрийн энэхүү орлогын эх үүсвэрийн талаар ярьж, 14 ширхэг "Бургер Кинг" рестораны эзэмшигч болохоо хэлсэн байна.

“Loyal” нэртэй хит дуугаараа поп чартыг багагүй хугацаанд тэргүүлсэн тэрээр “Бургер Кинг” компаний зөвхөн албан ёсны хувьцаа эзэмшигч болох эрхийг нь авахын тулд 50.000 ам.доллар төлсөн гэнэ. 20 жил үйл ажиллагаагаа явуулж буй түргэн хоолны компаний хувьд хөрөнгө оруулагчдын зүгээс дор хаяж 1.5 сая ам.долларын үнэд хүрэх эд хөрөнгөтэй, 500.000 долларын бэлэн мөнгөтэй байх шаардлагыг тавьдаг байна. Мөн нэг түргэн хоолны рестораныг нээж, ажиллуулахад 1.2-2.2 сая ам.долларын өртөг шаарддаг гэнэ.

Эдүгээ 26 настай дуучин залууг нийт 30 сая ам.долларын хөрөнгөтэй хэмээн “Forbes” сэтгүүлд бичсэн байдаг. Тэрээр анх удаагаа урлагаас гадуурх ертөнцөд хөл тавьж байгаа биш юм. Крис Браун өөрийн брэндийн хувцсаа гаргаж түүнээсээ эхний жилдээ л гэхэд 4 сая ам.долларын ашиг олж байжээ.

Харин энэ удаагийн түргэн хоолны газрын бизнест орох болсон хүсэл эрмэлзлээ тэрээр 2014 онд 4 сар шоронд суусантайгаа холбон тайлбарладаг байна. "Billboard" сэтгүүлд тэрээр нэгэн удаа ярилцлага өгөхдөө “Шоронгоос гараад хоол идэх, тэр тусмаа бургер идэх нь шоронд хооллохоос 1000 дахин илүү сайхан амттай байдаг юм билээ. Бургерийн гайхамшигт амтыг мэдрэх тэр мөчид надад "Чи эрх чөлөөтэй шүү!" гэж хэн нэгэн дотор минь орилох шиг болсон” гэжээ.

Сонирхуулахад Грэммийн шагналт дуучин маань 15 настайдаа төрсөн ээждээ 1 сая ам.долларын үнэтэй байшин авч өгч байсан гэнэ. Харин түүнийг эдүгээ сар бүр охин Роиалтигийн эх, өөрийн хуучин найз бүсгүй Ниа Гузмэнд хүүхдийн тэтгэмжийн мөнгө хэмээн 10.000 ам.долларыг төлдөг хэмээн “TMZ” агентлагаас мэдээлжээ.

Эх сурвалж: http://www.ibtimes.co.uk/

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.