Б.Сэр-Од “Осака марафон”-оос хүрэл медаль хүртэв

Twitter Print
2015 оны 10-р сар 26-нд 17:13 цагт
Мэдээний зураг,

Японы улсын Осака хотноо болсон Олон улсын тэмцээнээс Гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ. Ням гаригт болсон “Осака марафон” Олон улсын тэмцээнд Кенийн Даниэль Косгей 2.13.46 цагийн амжилтаар тэргүүлсэн бол зохион байгуулагч орны Ито Тайга 2.15.32 цагийн амжилтаар удаалсан байна.

Харин манай тамирчин 2.15.32 цагийн амжилтаар хүрэл медалийн эзэн боллоо. Б.Сэр-Од ирэх арваннэгдүгээр сарын эхээр зохиогдох “Фүкүоке-2015” марафонд хурд сорих аж. Өнгөрсөн жил тэрбээр уг тэмцээнээс хүрэл медаль хүртэж, улсын дээд амжилтыг шинэчилж байсан билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.