Өнөөдөр хүнд жингийн хоёр тамирчин барилдана

Twitter Print
2015 оны 10-р сар 26-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо болж буй Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хүнд жингийнхний барилдаанаар үргэлжилнэ.  

Манай тамирчдаас өнөөдөр -100 кг-д Г.Болдням, +78-д Г.Одонжаргал нар барилдах юм. Г.Болднямын хувьд В хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо Эстоны бөх Отто Кристертай барилдахаар оноолт таараад байна. Харин Г.Одонжаргал Украины бөх Каланинатай барилдахаар оноолт таарлаа.  

Манай бөхчүүдийн хувьд эхний гурван өдрийн дараах байдлаар нэг мөнгө, хоёр хүрэлтэй 9 дүгээр байрт бичигдэж байна. Харин Японы баг тамирчид 5 алт, 3 мөнгө, 1 хүрэл мэдальтай,  багийн дүнгээр тэргүүлж байгаа билээ. 

Өнөөдрийн хүнд жингийн барилдаанаар Жудо бөхийн Өсвөрийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.