Шүүгчдийн 3.3 сая төгрөгийн цалинг 1.8 сая болгож бууруулна

Twitter Print
2015 оны 10-р сар 26-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

2016 оны төсөвт шүүхийн төсвийг 24, шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулахаар тусгасан. Уг асуудалд ШЕЗ нэлээн шүүмжлэлтэй хандаж буй. Тиймээс шүүхийн төсөв, шүүгчийн цалинтай холбоотой асуудлаар өнөөдөр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж мэдээлэл хийлээ. Тэрбээр шүүгчдийн цалинг бууруулж болохгүй шалтгаануудыг тайлбарлав.

ШЕЗ-ын дарга Н.Лүндэндорж “Шүүхийн төсөв нь Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийг хангах, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх замаар Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдал, үндсэн хуульт байгууллагыг хамгаалахад чиглэгдсэн байдаг. Гадаад улсуудын шүүхийн төсөв тухайн улсынхаа төсвийн 1-ээс багагүй хувийг эзэлдэг боловч харамсалтай нь Монгол Улсын шүүхийн төсөв 2016 онд нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээний зөвхөн 0.57%-ийг эзлэхээр байна. Энэ нь өмнөх орныхоос 0.3 хувиар буурч байна” гэлээ.

Шүүхийн төсөв улсын нэгдсэн төсөвт эзлэх хувь

/тэрбум.төг/

Он

ШЕЗ төсөв

УДШ төсөв

Шүүхийн Төсөв

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ

Шүүхийн төсөв нэгдсэн төсвын зарлагт эзлэх хувь

2013

45.4

3.0

48.3

7,449.2

0.65%

2014

58.4

3.4

61.9

7,313.8

0.85%

2015

54.8

3.9

58.7

7,837.4

0.75%

2016

41.9

3.0

44.9

7,883.0

0.57%

Шүүгчдийн цалинг 30 биш 44-63 хувиар бууруулж байна гэв

Мөн тэрбээр “Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны төсвийг өргөн барихдаа цалин, нийгмийн даатгалын санг 2015 оны батлагдсан төсвөөс 10.8 тэрбум төгрөгөөр бууруулж анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн цалинг бууруулах тогтоолын төсөл, шүүх эрх мэдлийг Гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус байлгах зохицуулалт бүхий холбогдох хуулийн заалтуудыг хүчингүй болгох хуулийн төслийг эдийн засаг хямарч буй нэрийн доор өргөн барьсан байна.  Энэ нь хямралыг туулан гарахад багахан нөлөө үзүүлж болох ч ирээдүйд шүүх эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдлээс хараат болох, засаглалын тэнцвэр алдагдах эхлэлийг тавих эрсдэлтэй юм.

Шүүгч иргэний эрхээ хуулиар хязгаарлуулсан, цалингаас өөр орлого олох ёсгүй, шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг, шударга ёсны манаач билээ. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2016 оны төсвийн төсөлдөө Шүүгчийн албан тушаалын цалинг 30 хувиар бууруулж буй гэсэн боловч бодит байдал дээр Шүүгчийн албан тушаалын цалин 44%-63% буурахаар байна. Шүүгчийн дийлэнх олонх буюу анхан шатны шүүгч, анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн (бүх шатны шүүгчдийн 91.5%) албан тушаалын цалин 62%-63% буурч байгаа нь шүүгч нарын албан тушаалын цалин эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна гэсэн хуулийн заалт зөрчигдөх, шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдал алдагдахад хүрч болзошгүй байна” гэв.

Шүүгчийн албан тушаалын цалингийн харьцуулсан хүснэгт

/мян.төг/

Д/д

Албан тушаал

Одоо авч буй цалин

ЗГ-аас УИХ-д өргөн барьсан тогтоолын төслөөр тогтоох цалин

Буурч буй албан тушаалын цалингийн хэмжээ

Буурч буй албан тушаалын цалингийн хувь

1

 Хяналтын шатны шүүхийн Ерөнхий шүүгч

3,300.0

1,835.5

1,464.5

44.4%

2

 Хяналтын шатны шүүхийн шүүгч

3,200.0

1,383.5

1,816.5

56.8%

3

 Давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч

3,000.0

1,383.5

1,616.5

53.9%

4

 Давж заалдах шатны шүүхийн шүүгч

2,900.0

1,061.4

1,838.4

63.4%

5

 Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

2,800.0

1,061.6

1,738.4

62.1%

6

 Анхан шатны шүүхийн шүүгч

2,700.0

1,020.5

1,679.5

62.2%

Шүүгчдийн 98.5 хувь нь банкинд нийт 24.5 тэрбум төгрөгийн өртэй

2015 оны 10 дугаар сарын байдлаар нийт шүүгчдийн 98.5 хувь нь арилжааны банкнуудад нийт 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгааг гаргажээ. Үүнээс 17.8 тэрбум төгрөг буюу  72.9 хувь нь орон сууцны зээл, 5.6 тэрбум төгрөг буюу 22.8 хувь нь цалингийн зээл, 1.0 тэрбум төгрөг буюу 4.2 хувь нь хэрэглээний зээлтэй гэнэ. Тэгэхээр нэг шүүгч дунджаар сард 583.0 мянгаас 3250.0 мянган төгрөг нэг сарын зээлийн төлбөрт төлж байна гэсэн судалгааг гаргасан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • bataa

      (180.235.184.36) 2015-10-26 20:05
      • 0
      • 0

      davarsan xeden yanxanguud l bdg sh dee bolno sh dee

      Хариулах

    • bataa

      (180.235.184.36) 2015-10-26 20:05
      • 0
      • 0

      davarsan xeden yanxanguud l bdg sh dee bolno sh dee

      Хариулах

    • bataa

      (180.235.184.36) 2015-10-26 20:05
      • 0
      • 0

      davarsan xeden yanxanguud l bdg sh dee bolno sh dee

      Хариулах

    • zochn

      (112.72.13.202) 2015-10-26 16:57
      • 0
      • 0

      za bolidoo 500000 hichneen hun amidarch bain 1.8 saya gedg chin ushuu ovoo mungu shdee. yamar shuugch nar shudragch bish dee.

      Хариулах