Гадны жуулчид Монголд ирдэггүй 10 бодит шалтгаан

Twitter Print
2019 оны 06-р сар 28-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бид өөрсдийгөө хүнд байхгүй юмтай мэт аашлахаа, байдаг л варений шилэнд тэнгэрт хадсан үнэ хадахаа, хорвоо дээр ганцхан бид л тэнгэрийн удамтай мэт дээрэлхүү хандахаа болихоос нааш жуулчдын тоо өсөхгүй. Ирсэн нэг нь хэзээ ч эргэж ирэхгүй, дээрээс нь “Тийшээ хэзээ ч битгий зүглээрэй!!!” гэж бусдадаа захиж байна.

1. Монголын талаар гадаад ертөнцөд нэг их мэддэггүй. “Монгол гэж мэдэх үү?” гэж асуухад нүдээ эргэлдүүлж “Чингис хаан танай хаан байсан уу?” гэж асууна. Дараагийн асуулт нь мэдээж “Монгол чинь одоо Хятадын нэг хэсэг болсон уу?”, “Аймаар хүйтэн үү?” гэх мэт урам хугармаар асуултыг өөдөөс тавьдаг. Аргагүй шүү дээ. Социализмын үед Монголын үүх түүхийг бүгдийг нь булшлаад, гадаад ертөнцөөс таслаад хаячихсан юм чинь. 90-ээд оноос хойш 25 жилд Монголыг сурталчилсан олигтой юм юу ч хийгээгүй ингээд л Монгол улс мөхсөн мэт мартагдсан учраас юун аялал жуулчлал манатай.

2. Монголыг зэрлэг балмад улсууд гэж ихэнх түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Яг тэр хуучны ойлголтоороо л гадаадынхан биднийг хардаг. Ардчилсан нийгэмтэй, зэрлэг балмад хүмүүс биш байхаа больсон гэсэн ямар ч том хэмжээний мэдээлэл гараагүй. Дэлхий дахинд гарч байгаа Монголын талаар бүх мэдээлэл уул уурхай, ядуурал, ядарч зүдэрч, төөрсөн нийгмийн талаар байдаг. Ийм улс руу хэн зүглэх билээ?

3. Монголд яг үзчихээр юу байгаа билээ? Аялал жуулчлал хөгжсөн улс орон болгонд хүнд үзүүлэх гайхуулах үндэсний парк, түүхийн дурсгалт газрууд, эсвэл өвөрмөц сонин гайхамшгууд байдаг. Хятад руу цагаан хэрэм үзэх гэж очно, Парис руу Эйфелийн цамхаг, Африкруу ховор ан амьтан, Тайланд руу Түк Түк-д сууж үзэх гэж очдог. Харин Монголд яг үзүүлчихээр юу байгаа билээ? Онгон байгаль, тал нутаг гэж хэлж болох ч тэрийг чинь Швейцар луу, Номхон далайн арлууд руу яваад л үзчихнэ.

4. Монголруу явах замын зардал, аялах зардал арай л үнэтэй. Зөвхөн Монголд очихын тулд 6-7 мянган доллар зардаг гарууд ховор л доо. Ийм их мөнгөөр Тайландад 1 жил даруухан амьдрах боломжтой. Энэ мөнгөөр Европыг бүхэлд нь тойрч аялах боломжтой. За яах вэ манай улс хол учраас зарим жуулчид яаж ийж байгаад онгоцны зардлаа төлөөд ирдэг юм байж, гэтэл энд ирээд тэнгэрт тулсан өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн, хоол унд, аяллын маршрут гэх мэт тэдний Монголд “Үгүй” гэж  хэлэх бас нэг шалтгаан юм л даа.

5. Монгол хүмүүс зочломтгой гэдэг худлаа. Монголчуудыг зочломтгой гэж хөөргөөд байсан чинь хөөрсөөр байгаад таазанд гарчихсан бололтой. Яг үнэндээ гадаад хүнд туслаад, гэртээ оруулаад хоол өгчих хүн бараг л байхгүй дээ. Байвал мөнгө л өгвөл хөдөлнө. Гадаад хүмүүс хэчнээн тооцоотой гэж Монголчуудад ойлгогддог боловч яс юман дээрээ тэд хамгийн өгөөмөр, хамгийн их хандив тусламж өгдөг, хүнд туслах тооцоогоо хүртэл амьдралдаа багтаасан хүмүүс байдаг. Харин Монголчуудыг үнэхээр зочломтгой гэж сонсож итгээд ирсэн хүмүүс урам нь хугараад буцах нь элбэг.

6. Монголын үйлчилгээ үнэхээр муу. Хүнээс мөнгө авах гэж хөдөлдөггүй худалдагчид, хоолыг нь гуйж идэж байгаа мэт аашилдаг хоолны газрынхан, төрийн албанд үйлчлэгч хийж байж хүнд суртал их зантай төрийн үйлчилгээнийхэн, хотод нь их мөнгө зарж ирсэн жуулчдаас мөнгө салгах гэсэн таксиныхан, гадаад хүнд ялгавартай үнэ хэлдэг үзмэрийнхэн гээд л үйлчилгээ, харилцаа, ёс зүй дорой хүмүүс л гадаадынханд Монголын нэрийг баасддаг.

7. Монголын хууль ойлгомжгүй, дор хаяж хүний эрхийг зөрчдөг. Гадаад хүн Монголд ямар нэг зөрчилд орооцолдвол тэгээд л дуусаа. Хууль нь хоцрогдсон, хоорондоо зөрчилддөг, нуль цоорхой юм чинь аргагүй л дээ. Ийм найдваргүй хуультай, авилгад идэгдсэн хууль сахиулагчидтай газар хэн эрдсэл гаргаж ирэх билээ. Хүний эрхийн талаар ямар ч ойлголт байхгүй энэ улс нөгөө муулаад байдаг Хятадын хажууд ч аюултай гэж тооцогддог.

8. Монголын эрүүл мэндийн салбар муу. Гадны хүнд энд ямар нэг юм болбол амьд үлдэх баталгаа үнэхээр байхгүй. Нэг гадаадын зүрх нь зогслоо гэж бодоход ядаж л түгжээнд түгжирсээр байгаад үхнэ биз дээ. Аз болж эмнэлэгт хүргэгдлээ гэж бодоход дүүргийн эмнэлэг рүүгээ яв хүлээж авахгүй гэж хөөх биз. Баталгаа байхгүй хүнс идээд хордох, хүнд дээрэмдүүлж цохиулаад эмнэлгийн тусламж авах гээд л зөндөө л тохиолдол гарна, харин гадаадынхан энд Жэймс Бонд шиг л байна гэж тооцохгүй бол амьд үлдэнэ гэсэн баталгаа байдаггүй.

9. Монголд юмны үнэ маш үнэтэй. Монголд бид өндөр хөгжилтэй орнуудын өртгөөр амьдардгаа зарим монголчууд хөөрхий мэддэггүй байх. Жишээ нь Улаанбаатарт 750 мянган төгрөгөөр хотын захдуу хэсэгт 2 өрөө байр түрээсэлдэг, харин Англид энэ мөнгөөр хотын төвд хөөрхөн байранд амьдрах боломжтой. Бас дахиад нэг жишээ; мах Монголд элбэг, хямдхан стэйк шараад жуулчдад зарахын оронд өөрийнх нь орноос илүү үнэтэй мах шахаад байхаар хэн дуртай байх билээ. Амт чанар муу хоолтой, буруу найруулсан коктейль зардаг мөртлөө Ром хотын хоолны үнэ тавьчихсан “хөөрчихсөн” ресторанууд хотоор нэг байна.

10. Монголд удаан амьдрахад маш төвөгтэй, стресстэй. Жишээ нь гадны жуулчин хүнийг хүн биш явдаг мөнгө л гэж хардаг, мөн гадны хүн гэж илт гадуурхдаг учраас тэд гишгэсэн явсан газар болгондоо болгоомж сэрэмжтэй явах хэрэгтэй болдог. Хэнд хаана гадуурхагдчих бол, дээрэмдүүлчих бол, согтуу хүмүүст нь агсруулчих бол, нацист үзэлтнүүдэд зодуулчих бол гэж айж эмээж явахыг хэн ч хүсэхгүй. Хүн юм чинь нэг таалагдсан Монголтой яриад зогсож байтал бөөн дарамттай харц ээрнэ. Жуулчдад ээлтэй бусад оронд гадаад дотоод гэж ялгадаг ийм хоцрогдсон хогийн үзэл бараг л байхгүй болсон доо.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (98.233.233.183) 2015-10-30 13:22
      • 0
      • 1

      Yag unen. Bi Mongold 10aad jil guide hiij baisan. Uzuuleh yom hovortoigoos uilchilgee gej uneheer noil. Gadnyhan Mongolyg tooj irsend ni bayarlaj sain uilchilj saihan setgegdeltei butsaahyn orond gadnyhan gej gaduurhsan undor tulboroor alham tutamd ni saaj ugno. Bi odoo gadaadad amidardag, Mongold guide hiij baisnaa yarihad ih sonirhdog ch bi Mongold ayalaarai gej tedend uriualdahgui, yaahaad gedgiig ene niitlel buren hariulsan baina. Mongolchuud baruuny juulchidyg tooj irsend ni bayarlaj baih heregtei, mongold ayalah zardlaar iluu saihan gazruudad hyamd ayalah bolomjtoi. Minii bichsend durgui chini hurch baival unen baidal chini iim gedgee huleen zuvshoorohoos oor argagui. Yagaad gevel unen ug helsen hund hun durgui baidag yum. Unen baidlaa huleen zuvshoorch oorchlohgui bol Mongolyn ayalal juulchlal suirne shuu

      Хариулах

    • Зочин

      (202.180.216.91) 2015-10-26 16:37
      • 0
      • 2

      zochig oroh zamiin ehend chuluuluh daind oroltsson tank baij baihad eserguutsej boliulsan murtluu gadniihan olnoor holhildoh vokzal tumut zam orchmiig har daa nil hog arhichid gadaa sheej nus tseree haysan humuus hotruu orolgui tendees l mongoliin tuhai oilgolt avaad shuud harij bolno arhichinguudaas salmaar baina salgaad uguuch

      Хариулах

    • монгол

      (203.194.118.72) 2015-10-26 16:37
      • 1
      • 0

      үүргэвч үүрсэн гадаадын тэнэгүүдийг бол хөөх л хэрэгтэй, тэд монголд хэрэггүй.Монголыг хууль журамгүй дураараа дургиж болох газар гэж бодож ирдэг.

      Хариулах

    • MD

      (202.21.106.162) 2015-10-27 09:25
      • 0
      • 0

      Мал аа!!! чамайг тэнд хөөдөггүй л байхгуй юу даа!!!!

      Хариулах

    • sss

      (78.157.167.71) 2015-10-26 16:24
      • 0
      • 1

      yag unen shuu.

      Хариулах

    • mmmm

      (178.25.162.133) 2015-10-26 16:03
      • 0
      • 1

      bi Germand amidardag zun mongold ochihod yumnii une germanaas 2-3 dahin ih unetei mongold ihenh humuus ajilgui tegeed iim unetei ....

      Хариулах

    • Зочин

      (69.58.97.7) 2015-10-28 01:07
      • 0
      • 1

      unen unen, bi lav mongol yavah biletniihee tal uneer l Caribbean -d 7 honog bilet, buudal, hool und geed buh yum orson gazarruu yavaad irsen ni deer sanagddag. Mongol yavah bilet une deer nemeh ni beleg selt, ochood hoolond "daah" munguu beldehees ehleed barag l $5000-10000 uregdcheed bdag.

      Хариулах

    • kkk

      (203.169.50.49) 2015-10-26 15:52
      • 0
      • 0

      YU UNEN, ENE BUGD UNEN. ICHMEER SHUU DEE

      Хариулах

    • жуулчин

      (112.72.13.185) 2015-10-26 14:15
      • 1
      • 1

      Монголын хулгайч нар жуулчдыг айлгадаг,үргээдэг гол аюул нь байх аа.

      Хариулах

    • Зочин

      (202.21.100.210) 2015-10-26 14:11
      • 0
      • 1

      Утаанбаатарт буунгуут хүхэр өмхий үнэрт нь хорддож огидог. Жил ирэх тутам дэлхийд хорт хавдар, элэгний өвчнөөр нас баралт нь 1-рт хол тасарч байгаа. /Иймээс ч АНУ-аас элэгний вакцинийг хаа ч байхгүй үнэгүй шахам МУ-д оруулахыг зөвшөөрчихөөд байгаа шүү дээ/Амиа хорлох гээхгүй л бол МУ-руу мөнгө төлж ирэх тэнэгүүд ховордсоор л байгаа шүү дээ

      Хариулах

    • Дорж

      (203.194.118.23) 2015-10-26 14:06
      • 0
      • 0

      Харин тийм албаар жуулчид бага ирэг гэж ингэдэг юм биш үү?

      Хариулах

    • жуулчин

      (182.160.40.147) 2015-10-26 14:01
      • 0
      • 0

      Яг л үнэн бичжээ.Төр засаг анхаарч ард түмэндээ ойлгуулах хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (202.131.235.26) 2015-10-26 13:55
      • 0
      • 0

      Яг л үнэн байна

      Хариулах

    • zochin

      (202.170.68.19) 2015-10-26 13:42
      • 0
      • 1

      yag l unen bichsen baina daa. manaihan heterhii mungund durtai. Hund saihan handaad zarim neg yuman deer mungu bodohgui baij bolno sh dee.yaj iluu avah ve gesen setgel ni diileed baidag. medeej gadniihan toloh yumaa bol tolno sh dee.deerees ni manaid uzeh yum uneheer yu ch baihgui. juulchni kompaniud ch gesen muu ayalaliig unetei zohion baiguuldag. deerees ni manaihan ner toroo boddoggu. hiij baigaa yumandaa unen setgeleesee handdaggui. dandaa hund yum hiij ogch baigaa setgeleer handdag.er ni bol ooriinhoo amidraliin toloo ajillaj baigaagaa meddeggui.za za muulahaar yum zondoo baina daa.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.119) 2018-05-28 15:46
      • 0
      • 0

      Yag unen, ooriinhoo amidraliin toloo ajillaj baigaagaa meddeggui. Uurlan uurlan ajillah albaguishte, durgui yum bol gertee ochood olsood hevtej baina biz, hen ch ajilla gej urij avchraagui, ooroo uhen hatan guij baij orsnoo meddeggui.

      Хариулах

    • Зочин

      (202.126.91.95) 2015-10-26 13:37
      • 0
      • 2

      МОНГОЛЧУУДЫН ДИЙЛЭНХ ХОТОД АМЬДАРЧ БАЙХАД ДАНДАА МАЛЧИН АДУУЧИН ХҮН ХАРУУЛСАН ДУУНЫ КЛИП БАЙХААР ХЭН ТООХ ЮМ

      Хариулах

    • ёё

      (202.72.245.122) 2015-10-26 13:37
      • 0
      • 2

      Монгол хүний алсын хараагүй жижиг шунал бүх зүйлд нь шингэсэн байдаг,Үр дүн нь бүгд жижиг ухаанаар бүтсэн зүйлсийн бөөгнөрөл

      Хариулах

    • Зочин

      (123.199.127.4) 2015-10-26 13:29
      • 0
      • 0

      Eh oronoo adgiin muugar hen heleh vee got talent zohiomoor umdoo

      Хариулах

    • иргэн

      (202.170.84.231) 2015-10-26 13:11
      • 0
      • 0

      бараг л үнэндээ. Аялал жуулчлалын төрийн бодлого хэрэгтэй...

      Хариулах

    • Зочин

      (61.148.242.165) 2015-10-26 13:06
      • 0
      • 2

      Жорлонгийн асуудлаа шийдэхгүй бол жуулчдын талаар яриад ч хэрэггүй. Манайхан аливаа юмыг хийсэн шиг хийж сурах хэрэгтэй ш дээ. Дандаа хямд юмаар нүд хуурсан ажил хийдэг. Хүний төлөө чанартай загвар шийдэлтэй юм хиймээр байх юм. Бид ч байгаа юмаа соёлтой цэвэрхэн хэрэглэ баймаар байна.

      Хариулах

    • салбадай

      (183.177.98.106) 2015-10-26 13:02
      • 0
      • 4

      яг л үнэн дээ,үнэн л юм бичиж, хоцрогдсон бүдүүлэг дундад зуунаараа байгаа ард түмнийг яаж гэгээрүүлнэ дээ,гадны хүмүүсээр л улсаа хөгжүүлэх гээд байдаг сонин хүмүүс шүү,өөрсдөө хогоо ч цэвэрлэж чадахгүй...усанд ч орж мэдэхгүй...тэгсэн мөртлөө ямар онгироо гэж бодно оо

      Хариулах

    • Зочин

      (69.58.97.7) 2015-10-28 01:01
      • 0
      • 1

      yag unen, aimaar ongiroo, negniihee deer garah geed, daruuhan negniigee gishgechih geed ih hetsuu hetsuu

      Хариулах

    • oki

      (202.180.216.91) 2015-10-26 16:42
      • 0
      • 2

      unen unen zavaan hir huls hanhluulchihaad guzeegee unjuulaad nutsgen yvaad bhiig n yana ene erchuud hugjuud bna uu bur ertnii ue ruugee yvaad bna uu

      Хариулах

    • Зочин

      (175.211.106.5) 2015-10-26 12:40
      • 0
      • 0

      gadaadad ch buh yum mongo shuu. enegui yum alga. mongold juulchlal hogjoogui. oosdoo zovhon mongotei ireed zugaal daa chadahnuu mongolchuud bid oosdoo zugaalah geed uz yostou hetsuu jorlon baihgui

      Хариулах

    • Зочин

      (69.58.97.7) 2015-10-28 01:03
      • 0
      • 0

      yag unen, jorlon, hogiin sav geed l hunii naad zahin heregtsee, tsever bailgah orchin ni ch baihgui.

      Хариулах

    • Зочин

      (202.55.191.76) 2015-10-26 12:40
      • 0
      • 0

      тийм шүү ёстой балай

      Хариулах

    • Зочин

      (70.94.195.93) 2015-10-26 12:37
      • 0
      • 0

      uneen

      Хариулах

    • zochin1

      (202.21.115.86) 2015-10-26 12:29
      • 0
      • 0

      Үнэн шдээ,

      Хариулах