Дэлхийн дулаарал Монголд хамгийн ашигтай

Twitter Print
2015 оны 10-р сар 26-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

“Nature” сэтгүүлд дэлхийн дулаарал нийт улсуудын дөрөвний гурвынх нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэсэн шинэ судалгааны үр дүн нийтлэгджээ. Түүнчлэн энэ зууны төгсгөл гэхэд нүүрсхүчлийн давхар исэл, бохирдол, дулаарал нэмэгдсээр байвал дэлхийн дундаж орлого 23 хувиар буурна гэсэн тооцоо гараад байгаа юм.

Гэхдээ ОХУ, Монгол, Канад зэрэг улсуудад дэлхийн дулаарал эдийн засгийн үр ашигтай гэж судлаачид үзэж байна. Харин АНУ, БНХАУ-ын эдийн засагт бага хэмжээний сөрөг нөлөөтэй, Африк, Ази, Өмнөд Америк, Ойрхи Дорнодын улсуудын эдийн засаг маш муугаар нөлөөлнө гэжээ. Товчоор бол дэлхийн дулаарал сэрүүн уур амьсгалтай бүс нутгуудад эдийн засгийн үр ашигтай байдал бий болгож,  дулаан уур амьсгалтай орнуудын эдийн засгийн бүтээмжийг удаашруулахад хүргэнэ гэсэн үг юм.  

Маршалл Бёрк тэргүүтэй Станфордын их сургуулийн эрдэмтэд сүүлийн 50 жилд 160 гаруй орны эдийн засгийг нэг бүрчлэн судалж үзсэний үндсэн дээр дээрх дүгнэлтийг гаргасан байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс хамгийн хожих орнууд:

Монгол Улс + 1413%

Финлянд + 516%

Исланд + 513%

ОХУ + 419%

Эстони + 259%

Канад + 247%

Хохирох эрсдэлтэй орнууд:

Саудын Араб -96%

Кувейт -96%

Оман -94%

Арабын Нэгдсэн Эмират -94%

Ирак -93%

АНУ -36%

Б.Саруул, eagle.mn 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Tsengel

      (43.242.243.164) 2015-10-27 09:50
      • 0
      • 0

      НЭГ Ч ГЭСЭН ЭЕРЭГ МЭДЭЭ СОНСОХ ТААТАЙ БАЙЛАА

      Хариулах