Зуслангийн замыг хүлээлгэн өглөө

Twitter Print
2015 оны 10-р сар 24-нд 13:52 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн зургаадугаар сараас засч эхэлсэн зуслангийн замын ажил дуусч, хотын удирдлагууд албан ёсоор хүлээн авлаа. Сүхбаатар дүүргийн Сэлбэ гол дээрх Шарга морьтын 50 у/м төмөрбетон хос гүүрийг байнгын ашиглалтад оруулах, Дамбадаржаа-Шадивлан-Хандгайт чиглэлийн явган хүний зам, дугуйн замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй 16,35 км автозамын хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа өчигдөр орой боллоо.  Дамбадаржаа-Шаргаморьт-Хандгайтын чиглэлийн 16.35 км энэхүү замыг анх баригдснаас нь хойш ийнхүү 40 гаруй жилийн дараа бүрэн шинэчилж засжээ. 

Зуслангийн замын эхний хэсэг буюу 7 буудлаас Шаргаморьт хүртэлх 9.6 км замыг 1973 онд баригдаж ашиглалтад оруулж байсан. Харин дараагийн хэсэг болох Шаргаморьтоос Хандгайт хүртэлх 6.75 км-ийг 1995 онд барьж байжээ. Түүнээс хойш энэ хэсгийн замд гар хүрээгүй учраас маш их эвдрэлтэй, бүхэлд нь засах шаардлагатай болсон. Хойд зүгийн зуслангийн чиглэлд хүн ам ихээр төвлөрсөн бөгөөд зуны улиралд өдөрт 100.000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэсэн тоо бий.

Засвар шинэчлэлийн ажлыг хийхээр 2000 оноос хойш ярьж, төлөвлөсөн ч шийдэхэд хүндрэлтэй байсан хэд хэдэн асуудал тулгарч байсныг нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэлж байна. Засвар шинэчлэлийн ажил дөрвөн сар орчим үргэлжилсэн. Төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ажлаа дууссан тухай гүйцэтгэгч компаниуд ярьж байна.

Цаг хугацааг ингэж хэмнэж ажилласан нь зуслангийн замыг шинэ технологоор барьсантай холбоотой. Өөрөөр хэлбэл хуучин замын хучилт болон суурийн материалыг тусгай зориулалтын машинаар газар дээр нь дахин боловсруулж ашигладаг “Хүйтнээр дахин боловсруулах технологи”-ийг тухайн замд ашигласан. Ингэснээрээ хог болж хаягддаг байсан хуучин хучилт цаг хугацааг, хөрөнгө мөнгө хэмнэдэг материал боллоо гэж “ Эрдэнэ зам” ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэн ярьж байна.

Зуслангийн шинэ зам дагууд 51 цэгт автобусны буудал, 44 цэгт ус зайлуулах төмөр бетон хоолой, гадаргуугийн ус зайлуулах лоток, нийт зам, замын байгууламжийг дагасан  хоёр талдаа гэрэлтүүлгийн ажлын хамт барьж инженерийн олон хос шийдлийг гаргасан тухай нийслэлийн авто замын газар онцолж байна. Замын засвар шинэчлэлийн ажлыг 6 компани хамтран гүйцэтгэсэн юм. 


 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • tsogt

      (103.23.51.3) 2015-10-24 18:39
      • 0
      • 2

      ym hiigeel bgaa hun de demjij bna ynztai olon zam uulzvariig ynzallaa shde

      Хариулах

    • Otgon

      (43.242.242.71) 2015-10-24 15:57
      • 0
      • 2

      Сайхан зам болсон байна. Ийм том олон ажлыг хийлгээд байгаа Бат-Үүлийг оролдож УБ-т эзэн суух гэсэн сонгуулийн шоу чинь ямар ч дэмжлэг авахгүй шүү МАН-ынхан. Та нарын олон жил хийгээгүй, хийхийг ч хүсээгүй ажлыг ингэж хийдэг юмаа гээд амьдрал дээр нь яруу тодоор харууллаа. Одоо та нар энэ замаар ичээд явахгүй биз дээ

      Хариулах

    • Нийслэл хүү

      (202.21.106.148) 2015-10-24 23:21
      • 0
      • 0

      Чухам аа, чухам! Өмнөх хотын дарга нар нээрээ юу хийж байсым бол? М.Энхболд бол гарцаагүй шоронд сууж байх ёстой хүн, юун ял эдлэх, харин МАНгарын намын даргын сэнтийд заларчаад хийж бүтээж байгааг нь шүүмжилж хуцаад л... Даварцан даам гарцан нохой доо!

      Хариулах