Спорт өрөлтийн тэмцээн зохиогдоно

Twitter Print
2015 оны 10-р сар 23-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 31-нд Спорт өрөлтийн тэмцээнийг Монголын оюун ухааны академиас зохион байгуулах гэж байна. Спорт өрөлт /Sport stacking/ гэдэг нь зориулалтын 12 ширхэг хуванцар аягыг тусгай дарааллын дагуу хамгийн богино хугацаанд дээр дээрээс нь давхарлан өрж дараа нь буцааж хураахыг хэлдэг.

Эл спортоор хичээллэх нь хоёр гараа тэнцвэртэй ашиглаж сурах, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, тархи идэвхжүүлэх, орон зайн мэдрэмжийг сайжруулах зэрэг олон ач тустай. Энэ удаагийн тэмцээн зургаагаас доош, 7-8, 9-10, 11-12, 13-15 болон 16-аас дээш нас гэсэн зургаан ангиллаар болох юм. Сонирхуулахад, оюун сэтгэхүй хөгжүүлэх, хурдны гайхамшиг болсон спорт өрөлт нь анх 1980-аад онд Америкт үүссэн бөгөөд эдүгээ дэлхийн 54 орны 40.460 гаруй ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт багтдаг юм байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.