Спортын их наадмыг зохион байгуулна

Twitter Print
2015 оны 10-р сар 22-нд 14:49 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос Эрүүл Монгол Залуу бодлогын хүрээнд залуусыг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан дуудаж, спортыг амьдралынхаа хэвшил, хэв маяг болгох, залуус үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж багаар ажиллах орчин бүрдүүлэх зэрэг олон зорилгын дор “Эрүүл Монгол залуу-Эв нэгдлийн спортын их наадам” зохион байгуулахаар болжээ.

Ийнхүү Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 331 суманд 10 дугаар сарын 20-ноос эхлэн Монголын залуучууд спортын их наадмаар бүтэн сарын турш амьсгалж сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс болон шатрын төрлөөр өөр хоорондоо өрсөлдөх аж. Сум, аймаг, дүүрэг бүрээс шалгарсан шилдгүүд, шигшээ багууд Улаанбаатар хотыг 2 өдөр спортоор амьсгалуулж, ялалтын цуурай, хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг дор ялалт ялагдлыг дэнслэн, агшин бүрт залуусыг догдлуулах шигшээ багуудын нэгдсэн “Эв нэгдлийн спортын Их наадам” ирэх 11 сард нийслэл хотноо болох юм байна.

Энэ арга хэмжээний үеэр залуучууд эв нэгдлийн наадамд нэгдэж, ирээдүйнхээ төлөө эвлэлдэн нэгдэх “Залуус-Бид хамтдаа” дэвтэрт гарын үсгээ зурцгаах юм байна. Мөн энэ наадам нь залуучуудын хувьд спортын их наадам гэдгээсээ гадна, залуустаа үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх, санал бодлоо хуваалцах, ойртон нөхөрлөх боломж олгож буйгаараа онцлогтой  болох ажээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.