Гэртээ хийхэд тун ч амархан амтат "Мадлен" жигнэмэг

Twitter Print
2017 оны 10-р сар 14-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Орц: Гурил 130 гр, өндөг 3 ширхэг, бор элсэн чихэр 2 амны халбага, элсэн чихэр 100 гр, цөцгийн тос 120 гр, жижиг цайны халбаганы хагас сода, ванилин, нимбэг 1 ширхэг, жижиг цайны халбаганы 1/4 давс, бага зэрэг элсэн чихрийн нунтаг /цацахад ашиглах/

Бэлтгэх арга

1. Эхлээд өндөг, бор элсэн чихэр, 100 гр элсэн чихрээ хутгагч ашиглан хутгана.

2. Дээрээс нь гурилаа шигшиж хийгээд хутгана.

3. Дараа нь сода, ванилин, давсаа хийгээд нимбэгний шүүсээ /хатааж нунтагласан нимбэгний хальс хийсэн ч болно/ нэмнэ.

4. Зуурмаг бэлэн болонгуут хайлсан цөцгийн тосоо нэмж хийнэ. Ингээд хөргөгчинд 2 цаг хэртэй байлгана. 

5. Хэв ашиглан хясаа хэлбэрт оруулан хэвлэнэ. Мөн өөрийнхөө хүссэн хэлбэрт оруулсан ч болно.

5. Шарах шүүгээнд 190-200 хэмд 15 минут жигнэнэ. Бэлэн болсон жигнэмэгэн дээгүүр сахарын нунтгаа (сахарная пудра) цацна.

Эх сурвалж: www.vkusnyatinki.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.