“Голден Гранпри” тэмцээнд Монголын 10 бөх уригджээ

2015 оны 10-р сар 22-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

Азербайжан улсын нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн болно. Ирэх сарын 28-29-нд эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 6, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 4 нийт 10 бөх уригджээ. Уригдсан бөхийн оронд тухайн орноос өөр бөх барилдуулж болох юм байна.

Түрүүлсэн бөхөд 10 мянган ам.доллар, мөнгөн медаль хүртсэн бөхөд 5000 ам.доллар, хүрэл медаль 2000 ам.долларын урамшуулал олгох юм байна. Алтан медаль хүртсэн тамирчны шагналаас 2000 ам.долларыг дасгалжуулагч нь хүртдэг юм.

Эрэгтэй чөлөөт бөх

  • 57 кг ОУХМ Э.Бэхбаяр ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга
  • 61 кг ОУХМ Б. Номин ДАШТ-ий мөнгө, ААШТ-ий хүрэл
  • 65 кг Гавьяат тамирчин Г. Мандахнаран ДАШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын аварга
  • 70 кг ОУХМ Г.Идэрхүү ААШТ-ий хүрэл
  • 74 кг ОУХМ П.Өнөрбат ДАШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ний хүрэл
  • 86 кг ОУХМ П.Өсөхбаатар ААШТ-ий хүрэл

Эмэгтэй чөлөөт бөх

  • 58 кг Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд ДАШТ-ий алт, мөнгө
  • 63 кг Гавьяат тамирчин С.Батцэцэг ДАШТ-ий мөнгө, хошой алт,
  • 69 кг ОУХМ Э.Цэвэгмид ААШТ-ий хошой хүрэл медальт
  • 75 кг ОУХМ Б.Одончимэг, ААШТ-ий дөрвөн мөнгөн медальт

Дашрамд сонирхуулахад, 2014 онд болсон тус тэмцээнээс П.Орхон, Б.Одончимэг нар мөнгө, Э.Нарангэрэл, Д.Хүдэрбулга нар хүрэл медаль авч байсан юм.

​Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.