Устөрөгчийн хэт ислийн олон талын ашигтай 9 хэрэглээ

Twitter Print
2017 оны 12-р сар 01-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Устөрөгчийн хэт исэл нь үр дүнтэй, аюулгүй, байгалийн ариутгагч бодис юм. Устөрөгчийн хэт исэл нь тийм ч үнэтэй биш, танай гэрийн эмийн санд өдөр бүр байх ёстой зүйлүүдийн нэг юм. Хэт ислийн уусмалаар шархыг цэвэрлэж ариутгахаас гадна өөр зорилгоор ч бас хэрэглэдэг.

Гэхдээ дурын ямар ч эмийн санд зарагддаг, 3%-ийн устөрөгчийн хэт ислийн талаар ярьж байгаа шүү.

Хувцсыг цайруулна

Угаасан цагаан хэрэглэл эсвэл алчуураа усанд хийгээд аяга устөрөгчийн хэт исэл нэмнэ. Ингэснээр танай цагаан хэрэглэл болон алчуур шарлахгүй. Хэт исэл нь арилгахад хэцүү толбыг ч бас сайн арилгадаг. Толботой хэсэгт хэт ислээс түрхээд минут орчим байлгаад, дараа нь сойзоор үрэх эсвэл хүйтэн усаар угаана.

Хөлний мөөгөнцөрийг эмчилдэг

Устөрөгчийн хэт ислийг устай 1:1 харьцаатай холино. Холимогоо мөөгөнцөртэй хэсэгтээ өдөр бүр түрхэж шавшина.

Хүзүүний өвдөлтийг намдаана

Тухтай биш байдлаар удаан хугацаанд суухад бие чилж, ялангуяа хүзүү хөшиж өвддөг. Хэрвээ танд ийм асуудал байгаа бол алчууранд устөрөгчийн хэт исэл шингээгээд хүзүүн дээрээ тавиарай. Ингэж тавьсан жингээ 10-20 минут байлгана. Үр дүнд нь таны булчин хэвийн байдалдаа орж, өвдөлт намдсан байх болно.

Хамар битүүрэхээс сэргийлнэ

Нэг амны халбага устөрөгчийн хэт ислийг 1 аяга хийжүүлээгүй, эрдэст устай холин уусмал бэлтгэж, үүнийгээ хамрын цацлага болгон ашиглана.

Амны хөндийг зайлах

Аман дотор гарсан шархыг эдгээхийн тулд 10 мл хэт ислийг амандаа 5 минут орчим байлгана. Залгиж болохгүй. Энэхүү арга нь шүдийг цайруулахаас гадна шүд хорхойтох эрсдэлийг бууруулдаг. Та худалдааны ам зайлагчийн оронд хэт ислийг хэрэглээрэй. Мөн шүдний оонд нэмж хэрэглэж болдог.

Нүдний контакт линзийг ариутгах

Хааяадаа нүдний контакт линзийг ариутгадаг шингэнээ устөрөгчийн хэт ислээр орлуулж байгаарай. Хэт исэл нь линзэнд хуримтлагдсан уургийг устгадаг байна.

Гэрийн нөхцөлд цэвэрлэгээг хөнгөвчлөх

Хэт исэл нь нянг устгадаг. Цэвэрлэгээ хийхдээ хэт ислийн уусмалаас алчуурандаа шингээж эсвэл хэт ислээ цэвэрлэгч бодисондоо нэмж хэрэглэж болдог. Устөрөгчийн хэт исэл нь толь болон шилийг маш сайн цэвэрлэж, гялалзуулдаг. Мөн угаалгын өрөөг ариутгахад хэрэглэж болдог бөгөөд толбо, хөгцийг сайн арилгадаг.

Хоолойн өвдөлт намдаах

Өвдөлтийг намдаахын тулд хэт ислийг амны халбаганы  ¼  байхаар тооцож  аяганы тал бүлээн устай хольж хоолойгоо зайлна. Энэ нь нянг устгаж, ханиад томуунаас сэргийлэх үр дүнтэй урьдчилан сэргийлэлт болдог.

Чих цэвэрлэх

Устөрөгчийн хэт ислийн хэдэн дуслыг бүлээн устай хольж түүндээ чих цэвэрлэх зориулалтын савхыг дүрж хэрэглэнэ. Ингэснээр та чихэнд хуримтлагдсан хүхрээс ангижирна. 

Эх сурвалж: www.moyasemia.com

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.95.134) 2017-12-05 23:25
      • 0
      • 0

      AKUPORIIN NUHEER USIIG TSEVERSHUULEH DAN ULSIIN TEHNOLOGIIG MONGOLD NUTAGSHUUL USNII NEELTIIG HIICHIHVEL BUH SHINJLEH UHAANIIG HYALBARHAN NEEDEG BOLNO

      Хариулах

    • altan

      (150.129.143.42) 2017-01-27 12:13
      • 0
      • 0

      Bainga saihan zuvluguu ugdugt talarhdag su. amjilt hus e

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.38) 2017-01-25 08:50
      • 0
      • 0

      Их баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.16) 2016-08-21 08:31
      • 0
      • 0

      Энэ шилтэйг хаанаас авах боломж бн вэ

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.160) 2017-06-02 14:08
      • 0
      • 0

      Мал

      Хариулах