"Urban Photographer of the Year 2015" наадмын шилдэг бүтээлүүд

Ес дэх удаагийн “Urban Photographer of the Year 2015” фото наадмын шалгаруулалт болж өнгөрчээ. Уг наадамд 113 орноос оролцогчид бүтээлээ ирүүлж идэвхтэй оролцсон аж. Шүүгчид ойролцоогоор 21000 хүний бүтээлээс шилдгийн шилдгийг шалгаруулсан байна. Шалгаруулалтыг СВRE компани зохион байгуулжээ.

“2015 оны шилдэг гэрэл зурагчин” шагналын ялагчийн бүтээл

Шилдэг гэрэл зурагчнаар Филиппинээс оролцсон Оскар Риалубин “Ганц нүдэт циклоп” гэх бүтээлээрээ шалгарсан байна. Уг хөрөг зургийн эзэн нь Катарын Доха хотын цагны мастер ажээ.

Энэ удаагийн “Гар утасны гэрэл зураг” төрөлд Хятадын гэрэл зурагчин Коко Лю Чикаго хотын цасны дүрслэлийг буулгасан бүтээлээрээ тэргүүлжээ.

Зохион байгуулагчид Ази-Номхон далайн орнууд, Америк болон Европ, Орхи дорнод, Африкийн бүс нутгууд зэрэг хэд хэдэн ангилалд ялагчийг шалгаруулж шагнажээ.

Армен Долуханян, Европ болон Ойрхи дорнод, Африкийн бүс нутгийн ангилалд тэргүүлсэн бүтээл. Харьков, Украин

Кристофер Мартин, Америкийн бүс нутгийн ангилалд тэргүүлсэн бүтээл. Альберта, Канад

Питер Грени, Ази-Номхон далайн бүс нутгийн ангилалд тэргүүлсэн бүтээл. Пном Пень, Камбож

Уг наадмын хамгийн сонирхолтой бүтээлүүдийг ч бас шалгаруулсан байна.

Гим Мушфикул Аллам Дакка, Бангладеш

Мари Переда Берга. Синдзюку станц, Токио

Педро Гимарайнш Линс Мачадо. Рио-де-Жанейро, Бразил улс

Суджан Саркар, Калькут, Энэтхэг улс

Гжегож, Пясковын Варанаси, Энэтхэг улс

Ян Коштял Ситакунда, Читтагонг, Бангладеш

Лукаш Казимеж, Токио, Япон улс

Ник Жексон, Токио, Япон улс

Жефф Уильямс, Төмөр замын буудал, Их Британи улс

Горан Йович, Нью-Йорк

Хорхе Малуф Ферейра, Үндэсний хөрөг зургийн музей, Лондон хот

Йохонна Сигмен Малибу, Калифорни, АНУ

Анкит Наранг, Дели, Энэтхэг улс

Луис Сарменту Белен, Португали

Дэвид Мартин Хуэмани Бедойя Лима, Перу

Маркос, Бээжин хот, Хятад улс

Эх сурвалж: www.tolkopozitiv.ru

Орчуулсан: 

 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.