Үржилд тэнцэхгүй малыг хүнсэнд хэрэглэнэ

Twitter Print
2015 оны 10-р сар 20-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Дорноговь аймагт ирэх өвөл 3777 малчин өрхийн 1.850.000 орчим толгой мал өвөлжих мэдээллийг тус аймгийн Худалдан авах ажиллагааны газраас гаргасан байна.  Тус аймгийн Засаг дарга бичин  жил гарах гэж байгаатай холбогдуулан 01 тоот албан даалгавар гаргаж мал сүргийн зун, намрын ортыг зохион байгуулж мал сүргийн 85-аас доошгүй хувийг дунд болон дундаас дээш тарга хүч авахуулах, мал сүрэгт үзлэг ангилал хийж дундаас доош  тарга хүчтэй болон үржилд тэнцэхгүй малыг хүнсний зориулалтаар бэлтгэх чиглэлийг малчдад өгсөн байна.

Тиймээс Дорноговь аймагт махны нийлүүлэлт ихсэж нэг кг хонины мах 3600, ямааны мах 2800, үхрийн мах 4000, адууны мах 2800, тэмээний мах 2600 төгрөг болон буураад байгаа аж.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.