"Шаржигнуур сүүлхэн" бэлтгэх амттай жор

Twitter Print
2018 оны 10-р сар 05-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Орц: Улаанбуудайн гурил 2.5 аяга, сүү 50 мл, зөөхий 70 гр, сода, өндөг 2 ширхэг, чимх ванилин, элсэн чихэр 1 амны халбага, архи 2 амны халбага, уксус, элсэн чихрийн нунтаг, ургамлын тос 300 мл орно. 

Хөөмөл сүүлтийг бэлтгэх арга

1. Өндгөө элсэн чихэр, ванилинтай холин дээрээс нь зөөхий, архиа хийгээд сайтар хутгана.

2. Уксусаа содатай холиод дээрх холимогондоо хийнэ.

3. Бэлэн болсон холимог руугаа бага багаар гурилаа нэмээд, бүх орцуудаа нийлүүлэн маш сайн хутгана. Зуурмагаа жигд болтол нь хутгана /гараар хутгахгүй/.

4. Зуурмагаа тэнцүү хэсэгт хувааж нимгэн элдээд, 8-10 см-ийн урттай, 3 см-ийн өргөнтэй зүснэ. Ингэж зүссэн гурилынхаа голд нь зүсээд нэг талыг нь мушгин эргүүлнэ.

5. Хайруулын тавганд ургамлын тосоо хийж хөөсөртөл нь халаана.

6. Нэг удаад хайрахдаа 4-5 ширхэг хэвлэсэн зуурмагаасаа тосондоо хийж бүх талаас нь жигд алтан шаргал болтол хайрна. Хайрч гаргасан боорцгоо сальфеткан дээр тавиад илүүдэл тосыг нь шингээж авна. Хөрөнгүүт нь элсэн чихрийн нунтагаасаа цацна.

Эх сурвалж: www.vkusnyatinki.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.