Дэлхийн хамгийн сонин дизайнтай 15 хаус

Мэдээний зураг,

Эргэдэг хаус, Taree, Australia Энэ хаус нь удаан хэмнэлтэй амьдралд дургүй нэгэнд зориулагдсан гэж хэлж болно. Энэ байшин нь хэдхэн товчлуурын тусламжтайгаар 360 градус эргэдэг. Яагаад заавал ийм байшинд амьдрахыг хүссэн юм бол? Асуултын хариу тун энгийн.

Жишээ нь, та унтлагынхаа өрөөг сүүдэр тал руу харуулаад, өдрийн цагаар сайхан унтахыг хүсч болно шүү дээ. Эсвэл нар хаана байна, тэр зүг рүү өрөөгөө эргүүлээд ном уншина, эсвэл хоол хийнэ. Орой нар жаргахыг харангаа найзтайгаа хундага дарс шимбэл ямар вэ? Өөрийнхөө хүссэнээр амьдралаа зохицуулна гэдэг гайхалтай биш гэж үү.

Мэдээний зураг,

Дун хэлбэрт хаус, Mexico City, Mexico Энэ хаусыг 2006 онд уран барилгачин Javier Sensonian барьжээ. Тэрээр био-уран барилгын төрөл гэж нэрлэгдэх болсон жинхэнэ аварга загас, могой гэх мэт амьтадын хэлбэртэй байшин барьдагаараа алдартай юм. Энэ байшин нь далайд дурлагчдад үнэхээр таалагдахаар дизайнтайн дээр дотоод засал нь яг далайн гайхамшигт байгаль дунд амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр хийгджээ.

Мэдээний зураг,

Сансрын хөлөг, Chattanooga, Tennessee Та сансрын нисгэгч юмуу эсвэл одон орн судлаач болохыг мөрөөдөж байсан уу? Тэгвэл энэ хаус таны мөрөөдлийн байшин. 1973 онд Curtis King-ийн барьсан энэ байшин 600 метр квадрат талбайтай бөгөөд яг л сансрын хөлөгт амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр дотоод засалтай, 3 унтлагын өрөөтэй.

Мэдээний зураг,

“Boeing 727” байшин, Benoit, Mississippi Joanne Ussary анх энэхүү хуучин Boeing 727 онгоцын 2000 доллараар худалдаж авсан гэнэ. 24,000 доллараар засвар хийж, 4,000 долларыг онгоцоо шилжүүлэн суурьшуулахад зарцуулжээ. Удирдлагаар онгойдог гараж, шат гээд бүх зүйл энд цогцолсон. Тэрбайтугай даралтат массажтай усан онгоц, тоглоомын өрөөтэй гэнэ. Энэ байшингаа эзэн нь зөвхөн цуглуулга маягаар ашигладаг юм байна.

Мэдээний зураг,

Модны хонгилон байшин, Garberville, California Энэхүү байшинг хөгширч унасан 2000 гаруй жилийн настай, улаан модны нэгээхэн хэсгийг ашиглаж хийсэн. Анх хийгдсэн цагаасаа хойш нэлээн олон удаа зөөгдсөн боловч гайхамшигт улаан мод эвдрэл хэмхрэлгүй, яг хэвээрээ байгаа нь олон хүний гайхшралыг төрүүлжээ. Дотроо тун ч тохилог бөгөөд зочны өрөө, унтлагын өрөө, гал тогоо гэсэн хэсгүүдээс бүрддэг.

Мэдээний зураг,

Гутлан хаус, Hellam, Pennsylvania 1948 онд баригдсан энэ хаусыг гутлын үйлдвэрийн эзэн Mahlon N.Haines сурталчилгааны зориулалтаар анх барьжээ. Дотроо 2 унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөөтэй энэ хаус одоо шинэ эзэнтэй болсон. Тэд энэ хаусаа зуслангийн байр маягаар ашигладаг гэнэ.

Мэдээний зураг,

Модон торхон хаус, Grand Marais, Michigan Хүүхэлдэйн киноны мастер William Donahey-ны барьсан энэ байшин эхлээд зуны байшин маягаар ашиглагдаж байсан ч хожим нь хотын төв рүү нүүлгэж орон нутгийн мэдээллийн төв болгосон юм.

Мэдээний зураг,

Данхан хэлбэрт хаус, Zillah, Wisconsin 1922 онд уран барималч Jack Ainsworth барьж хэд хэдэн удаа нүүлгэсэн боловч засвар хийгдээгүй байгаа.

Мэдээний зураг,

Модны орой дахь чөлөөт сэтгэмж хэмээх хаус, Qualicum Beach, Canada Том, Рози гэх Канадын залуу гэр бүл сантехник, гэрэл цахилгаан, агааржуулалтын асуудлаа бүрэн шийдсэн зөөврийн энэ байраа өргөнөөр ашиглахыг олон хүнд уриалж байгаа юм. Учир нь авч явахад хялбар, хэдхэн эрэгний тусламжтайгаар цөөхөн минутанд л босгочихдог гэнэ.

Мэдээний зураг,

Жорлонгийн суултуур хэлбэртэй хаус, Suwon, South Korea 2007 онд болсон Дэлхийн Жорлонгийн Нийгэмлэгийн анхдугаар их хуралд зориулж Сувон хотын захирагч анх энэ байшинг бариулжээ. Энэ байшин нь яг гол дундаа шилэн хана бүхий бие засах өрөөтэй гэнэ. Энэ байшинг өөрөө жорлонгийн өрөөнд эхээс мэндэлж байсан гэх намтартай уран барималч Jae-Duck загварыг нь гаргажээ. Энэ нь түүний амьдралдаа бүтээсэн хамгийн том ажил болжээ.

Мэдээний зураг,

Төмрөн байшин, Lubbock, Texas Robert Bruno-гийн загвараар бүтсэн энэ байшинг барихад 110 тонн төмөр орсон. 1973 онд анх баригдаж эхлээд дуусах хүртлээ 35 жилийн хөдөлмөр шаарджээ.

Мэдээний зураг,

Үхэр чулуун хэлбэртэй байшин, Nas montanhas de Fafe, Portugal Үүдний хаалга, дээвэр, 2 жижигхэн цонх, тэгээд хоёр талаас нь шахаж тавсан 2 том чулуу. Гаднаас нь харахад маш том чулуун байшин мэт харагдана. 1974 онд гэр бүлийн сонирхолд зориулж барьсан боловч одоо болтол гэрэл, цахилгаан, усанд холбогдоогүй.

Мэдээний зураг,

Мөөгөн байшин, Perinton, New York Цементэн ханатай энэ байшин үнэхээр тохилог, бас дуу чимээ нэвтрүүлдэггүй. Газраас 4-5 метрийн өндөрт, маш бөх бат хөл дээр найдвартай баригдсан энэ байшингийн анхны үнэ нь 1.1 сая доллар байсан ч 799,900 доллараар зарагджээ. Бүтээлч сэтгэлгээ үнэд хүрнээ гэж…

Мэдээний зураг,

Хөвдөг байшин, Seattle, Washington Энэ бол хөвөгч төхөөрөмжин дээр суурилуулсан хаус. Дотроо 3 унтлагын өрөө, завины зогсоол, машины паркингтай. 3.4 сая доллараар үнэлэгдэж байжээ.

Мэдээний зураг,

Хүрхрээтэй байшин, Pittsburgh, Philadelphia Хүрхрээн дээр суугаад эргэн тойрноо тольдоно гэдэг гайхамшиг биш гэж үү? Энэ байшин хүрхрээн дээр байрлах бөгөөд яг л байшингийн дороос хүрхрээний ус унах мэт харагдана. 

Америкийн уран барималч Frank Lloyd Wright өөрийнхөө үйлчлүүлэгчид, захиалагчдад зориулж энэ байшинг барьжээ. Одоо бол үндэсний түүхэн газруудын нэг болсон.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.