“Чингис”, “Самурай” бондтой тодорхой эрх мэдэлтэй албан тушаалтан холбогдсон байхыг vгvйсгэхгvй

Twitter Print
2015 оны 10-р сар 18-нд 16:44 цагт
Мэдээний зураг,

Эдийн засгийн өршөөлийн хууль, Өршөөлийн хууль гээд сvvлийн өдрvvдэд монголчууд УИХ-аас батлан гаргасан болон хэлэлцэгдэж эхлэнгvvт “Шударга ёс”-чуудын ээлжит тав хоногийн завсарлагаанаас vvдэн зогсчихоод байгаа баахан өршөөлийн хуулиар амьсгалж байна. Энэ долоо хоногт дахин хэлэлцэгдэх Өршөөлийн хууль маш олон хvний эрх ашиг, хувь заяа, цаашлаад Монгол Улсын эдийн засаг, санхvvтэй ч зарим талаараа холбоотой юм. 

Учир нь энэ хууль хэрхэн батлагдан гарахаас шалтгаалан “Чингис”, “Самурай” бондоос хэдэн арван тэрбумаар нь хулгайлан завшигчид, одоо ял эдэлж байгаа, бидний татварын мөнгөнөөс мөн л хэдэн арван тэрбумаар нь хулгайлагчид өршөөгдөх vv, vргэлжлvvлэн хоригдох уу гэдэг нь шалтгаална. Энэ утгаар нь “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалантай уулзаж ярилцлаа. 

-Хууль тогтоох дээд байгууллага УИХ элдэв төрлийн өршөөлийн хуулиар амьсгалсан өдрvvд vргэлжилсээр байна. Нэлээн хэд хоногийн өмнө Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлан гаргасан. Эхлээд Эдийн засгийн өршөөлийн хуульд чухам ямар аж ахуйн нэгжvvд хамрагдаж байгаа тухай асуултаар ярилцлагаа эхлэе? 

-УИХ-аас батлан гаргасан Эдийн засгийн өршөөлийн тухай хуульд ямар аж ахуйн нэгж хамрагдаад ямар аж ахуйн нэгжvvд нь хамрагдахгvй юм бэ гэсэн vл ойлголцол нийгэмд vvсээд байгаа нь vнэн. Юунаас болж энэ vл ойлгоцол vvсээд байна вэ гэвэл хувийн хэвшлvvдээ эдийн засгийн энэ хvндрэлтэй цаг vед яаж дэмжиж, авч vлдэх вэ гэдэг нэг арга нь энэ Эдийн засгийн өршөөлийн буюу татварын өршөөлийн хууль гаргадаг арга зам байдаг л даа. Нөгөө талаасаа хувийн хэвшилдээ хамгийн их ачаалал өгдөг зvйл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нөгөөх нь Нийгмийн даатгалын шимтгэл байдаг. Бусад орнуудын туршлагыг харахад яг ийм эдийн засаг хvндэрсэн vед аж ахуйн нэгжvvддээ татварын өршөөл зарлахаасаа илvv зардлынх нь гол нь болж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлээс нь л тодорхой хугацаанд чөлөөлдөг юм билээ. Эсвэл тодорхой хугацаа өгч, боломж олгодог. Тухайлбал шинээр vvсч байгаа компаниуд эхний гурван жилдээ орлогын албан татвараас чөлөөлөгддөг байх жишээтэй гэх мэтчилэнгээр бvх аж ахуйн нэгжvvдийг тэгш эрхтэйгээр иймэрхvv зохицуулалтанд хамруулдаг жишээ байдаг. Гэхдээ юм болгон хоёр талтай байдаг шиг татварын өршөөл бол сайн ч талтай, муу ч талтай. 

-Манайх шиг ийм жижиг эдийн засагтай, гадны хөрөнгө оруулалтаас шууд хараат улс байсхийгээд л татварын өршөөлийн хууль гаргаад байх нь аль хэр зохимжтой юм бол. Хамгийн сvvлд татварын өршөөлийн хуулийг хэдэн онд гаргалаа? 

-Хамгийн сvvлд татварын өршөөлийн хуулийг 2008 онд батлан гаргасан. Тэр vед дэлхийн эдийн засгийн хямралтай уялдан манайх ч хvндхэн байдалтай байсан. Тэр татварын өршөөлийн хуулийн хуулийн дараа манай дотоодын нийт бvтээгдэхvvн өссөн. Энэ нь тэр удаагийн татварын өршөөлийн хуулийн сайн тал нь болсон. 
Нөгөө талдаа нийгэмд буруу хvлээлт vvсгэдэг нь vнэн. Яагаад гэвэл долоогоос найман жил болоод л татварын өршөөлийн хууль батлагдах нь гарцаагvй гээд аж ахуйн нэгжvvд татвараа нуун дарагдуулах, бултуулах гээд буруу тийшээ яваад байдаг. Харин нөгөө талдаа татвараа цаг хугацаанд нь vнэнчээр төлсөөр ирсэн аж ахуйн нэгжvvд нь хохирч vлдээд байдаг. 

-Өнөөдөр Монголд татвар төлдөг хэдэн мянган аж ахуйн нэгж байдаг вэ. Хэд орчим хувь нь татвараа vнэнчээр төлдөг бол? 

-Өнөөдөр Монголд 70 мянган аж ахуйн нэгж байдаг. Тэднээс байнга татвараа vнэнчээр төлдөг нь 20 мянга хvрэхгvй шахуу байдаг юм билээ. Vлдсэн 50 мянга нь цаасан дээр хуурамч тайлан гаргадаг, хоёр гурван данстай аж ахуйн нэгжvvд болчихоод байгаа юм. Vнэн хэрэгтээ эдгээрийн ихэнх нь ихээхэн хэмжээний хөрөнгө, мөнгөтэй баян компаниуд мөртлөө шал худлаа данс vзvvлээд байх жишээтэй. Хөрөнгөө нууж байгаад дараагийн татварын өршөөл хvлээгээд суугаад байдаг муу аргатай болчихоод байгаа. Тийм учраас өнөөдөр Монгол Улсад vйл ажиллагаа явуулж байгаа 70 мянган аж ахуйн нэгжид тэгш боломж олгох ёстой гэдэг vндэслэлээр Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлан гаргасан юм. Ер нь татвар төлөгчдийн хvсч хvлээдэг зvйл бол татварын болон хууль эрхзvйн орчин нь л тогтвортой байгаасай гэдэг л юм. Тvvнээс жил болоод л орлогын албан татвар нь хөдлөөд байдаг, эсвэл жил бvхэн нийгмийн даатгалын шимтгэл нь нэмэгдээд байх юм бол тэсч vлдэх аж ахуйн нэгж цөөхөн л дөө. 

Татвар шударга байх ёстой, хvн бvхэнд ижил тэгш vйлчилдэг байх ёстой л гэсэн гол зарчим байдаг. Энэ зарчим дээр л татварын өршөөлийн хууль явагдах ёстой. Тvvнээс биш байсхийгээд л өршөөгөөд, толгойг нь илээд байж болохгvй. Миний хувьд энэ удаагийнх бол сvvлчийн татварын өршөөлийн хууль байх болов уу гэж бодож байна. Монгол шиг жижиг эдийн засагтай улсад байсхийгээд л ийм хууль гаргаад байж яагаад ч зохилдохгvй. 

-Өртэй компаниудыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар өршөөх vv, татварын өршөөлийн хуулиар өршөөх юм уу? 

-Эдийн засгийн өршөөлийн хуулиар одоо хууль, хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа эсвэл тодорхой өр зээл vvсчихсэн компаниуд хамрагдах юмуу, ер нь яг ямар аж ахуйн нэгжvvд хамрагдах вэ гэдэг нь одоо боловсрогдож байгаа журмаар зохицуулагдах юм. Татварын ерөнхий газар дээр хувийн хэвшлvvдтэйгээ хамтраад татварын өршөөлийн хуульд ямар ямар зvйлvvдийг яаж хамруулах вэ, салбар бvрийг хэрхэн хамруулах юм гээд нарийн зохицуулалтууд явж байгаа. 

-Гадны жишээ гээд ярьлаа. Гадны яг ямар орнууд иймэрхvv өршөөлийн хууль гаргадаг юм бол? 

-Гадны тийм ч олон оронд гаргаад байдаг юм биш. Иймэрхvv Эдийн засгийн өршөөлийн хуулийг голчлон зvvн Европын төлөвлөгөөт эдийн засагтай, социалист системтэй байж байгаад чөлөөт эдийн засагт шилжсэн орнууд л ихэвчлэн зарладаг юм. Жишээлбэл Англид ч юмуу, Америк, Япон, Солонгост иймэрхvv хууль зарлагдаж байсан тvvх ер нь ховор. Хуучин социализмын орнууд, ОХУ, Болгар, Чех зэрэг орнууд л байнга зарладаг. Энэ орнуудад бизнес эрхлэгчид хөрөнгөө ихээхэн нууж, гадагш нь гаргаад байгаа болохоор л байн байн иймэрхvv хууль гаргадаг. 

-Одоо хоёулаа гол яриандаа орьё. Таны хувьд “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Хоёр долоо хоног өнгөрчихөөд байхад яагаад дvгнэлтээ танилцуулахгvй байгаа юм бэ? 

-Энэ талаарх мэдээллийг ирэх долоо хоногт албан ёсоор хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд өгнө. Одоогоор тодорхой зvйл ярих боломжгvй. 

-Ажлын хэсэгт орж ажилласан хоёр гурван гишvvн дvгнэлтэн дээр гарын vсгээ зурахгvй байгаа юмуу. Та тэдгээр гишvvдийнхээ нэрийг хэлэхгvй юу? 

-Vгvй, vгvй энэ талаар би одоо ямар ч мэдээлэл өгөхгvй. Албан ёсоор ирэх долоо хоногт бvх мэдээллийг өгнө. Тэгээд ч ажлын хэсгийн албан ёсны тайлан эцэслэж гараагvй байгаа. Энэ тайлан гарахаар ажлын хэсэгт орсон бvх гишvvдэд тараана. Өнөөдөр аждын хэсэгт орж ажилласан гишvvдэд энэ тайлан албан ёсоор тараагдаагvй байгаа. Энэ тайлан бол Аудитын ерөнхий газраас хийсэн тайлан шvv дээ. Сангийн яамнаас Хөгжлийн банкыг шалгасан тайлан бас байгаа. Энэ хоёр тайлан дээр vндэслэж л УИХ-ын ажлын хэсэг ажилласан. Тийм болохоор ажлын хэсгийн дvгнэлт эцэслэж гараагvй байна. Энэ долоо хоногтоо багтаад ажлын хэсгийн гишvvдэд тараагдаж, ирэх долоо хоногт албан ёсны мэдээлэл хийнэ, ийм л байна. 

-Танай ажлын хэсгийн дvгнэлт хvлээлт vvсгэчихээд байна. Удаашраад байгаагийн ард ямар нэгэн хуйвалдаан, хэн нэгний нөлөөлөл ороод байгаа юм биш vv? 

-Хамгийн гол нь нийт Хөгжлийн банкыг шалгаж байгаа шалгалтын ажилд маш их цаг зав, хvч хөдөлмөр орж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал 1.5 тэрбум ам. доллартай тэнцэх хэмжээний бондын санхvvжилт, мөн 290 сая ам. долларын “Самурай” бондын зарцуулалтууд чухам юунд, хэчнээн хэмжээгээр яг очиж вэ гэдгийг нягтлан тогтоох маш чимхлvvр ажил шvv дээ. Эдгээр бондын мөнгийг маш олон аж ахуйн нэгжид тарааж олгосон байгаа. Жишээлбэл ямар зээлийн хорооны шийдвэрээр, ямар ажил, vйлчилгээний зориулалтаар хэзээ өгсөн юм гээд маш их ажилтай нь ойлгомжтой. VАБЗ-өөс гаргасан зөвлөмжөөр нэг ам. долларыг хоёр ам. доллар болгох төсөлд өгөгдөж vv, vгvй юу гээд vнэндээ маш нарийн шалгалт хийгдэж байгаа шvv дээ. Тэгтэл Аудитын ерөнхий газрын дvгнэлт жишээлбэл дөнгөж сая л гарлаа. УИХ-ын гишvvд шууд очоод л аль нэг аж ахуйн нэгжийг шалгах эрхгvй л дээ. Зайлшгvй Аудитын ерөнхий газраар дамжих шаардлагатай байдаг. Тэдний тайлан дээр vндэслэж л манай ажлын хэсгийн дvгнэлт гарна. 

-Таныг албан ёсоор мэдээлэл өгнө гэсээр байтал Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, “Хөгжлийн банк”-ны Гvйцэтгэх захирал Н.Мөнхбат нар эдгээр бондын мөнгөнөөс хэд хэдэн тэрбумаар нь зувчуулсан болох нь эхнээсээ илэрчихээд байгаа юм биш vv? 

-Тодорхой эрх мэдэлтэн, албан тушаалтан холбогдсон байхыг vгvйсгэхгvй. Гадуур тийм яриа яваад байгааг ч сонссон. Гэхдээ одоогоор ажлын хэсгийн дvгнэлт эцэслээгvй болохоор би урьдчилж ганцаараа ярьж яагаад ч болохгvй. Манай ажлын хэсгийн дvгнэлт эцэслэн гарахад одоо долоогоос 10 хоногийн хугацаа шаардлагатай. Манай ажлын хэсэгт Төсвийн байнгын хорооны гишvvд ч багтсан. 

-Таны томоохон хувьцааг нь эзэмшдэг “МСS” компани “Чингис”, “Самурай” бондоос хэдэн тэрбумын зээл авсан бэ? 

-Ямар ч зээл аваагvй. Гадуур яваад байгаа хардлага, сэрдлэгийн улмаас би өөрийгөө АТГ-аар шалгуулсан. АТГ нягтлан шалгасны эцэст “УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалан ашиг сонирхлын зөрчилгvй. “МСS” компани “Чингис”, “Самурай” бондоос ямар ч зээл аваагvй байна” гэсэн энэ албан бичгийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд ирvvлсэн. Тэр байтугай миний хувьцааг нь эзэмшдэггvй компанийг хvртэл надтай холбож “Энэ компани нь зээл авчихсан учраас Энх-Амгалан дуугарч чадахгvй байна” гэж хvртэл гvтгэсэн л дээ. Тийм зvйл огтхон ч байхгvй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

-Хөгжлийн банкны Гvйцэтгэх захирал Н.Мөнхбат өөрийг нь “Бондын мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь хулгайлсан” гэж бичсэн “Өглөөний сонин”-ыг цагдаа, шvvхэд өгчихөөд байгаа. Энэ нь та бvхний дvгнэлт удааширч байгаатай холбоотой юм л даа? 

-Тэр бол та бvхний хоорондын асуудал. Би хөндлөнгөөс ямар нэгэн тайлбар хэлэх нь зохисгvй. 

Д.Энхтүвшин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.