Хоёр цэцэрлэг, гурван сургуулийн байрыг актлав

Twitter Print
2015 оны 10-р сар 19-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 16-нд болж болж,  хуралдаанаар Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга байгууламжийг актлаж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр дунд сургууль, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 32 дугаар дунд сургууль, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 38 дугаар сургуулийн “А” байр, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 18 дугаар цэцэрлэгийн байрыг тус тус акталлаа.

Эдгээр актлагдлагдсан барилгуудыг концессийн гэрээгээр шинээр өргөтгөн барих юм байна. Мөн “Багачууд хүнс” НӨҮГ-ын балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах харуул, халаалтын нийт 1 097 900 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 4 барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргав.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.