Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ

Twitter Print
2015 оны 10-р сар 18-нд 00:44 цагт
Мэдээний зураг,

Парисийн "Их дуулга" тэмцээний 57кг-ын аваргын төлөө манай тамирчин Д.Сумъяа дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Португалийн Монтейро Телматай барилдаж, нэмэлт барилдаанаар торгуулийн оноогоор ялагдсанаар мөнгөн медаль хүртэж байна.

Түүний хувьд өнөөдөр маш хүнд барилдаануудыг дараалан хийлээ. Өрсөлдөгчдөө дараалан ялсаар хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Японы Удакатай барилдаж вазари үнэлгээгээр ялсан. Зооны аваргын төлөө Австрийн Сабрина Филзмосертой барилдаж хоёр дахь минутад цэвэр ялж финалд шалгарч үлдсэн юм.

Э.Гүнтөмөр

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.