“Гиннес”-ийн сонирхолтой амжилтаас…

Twitter Print
2015 оны 10-р сар 18-нд 12:53 цагт
Мэдээний зураг,

Агаарын бөмбөлгөөр хамгийн өндөрт. Майк Говард (Mike Hоward) 2004.09.01-ний өдөр Их Британийн Сомерстшир вант улсын Йовил хотын ойролцоо агаарын бөмбөлгөөр 6.522м-ийн өндөрт хөөрчээ.


Хамгийн сунамтгай арьс. Гарри Тёрнер (Garry Turner) гэгч Британи эр гэдэснийхээ арьсыг 15,8 см хүртэл сунгаж чаддаг.


Хамгийн урт чихтэй нохой. 2004.09.29-нд хоёр чих нь тус тусдаа 34.9, 34.2 см урттай Тиггер (Tigger) хэмээх нохой энэ амжилтын эзэн болжээ.


Өндрөөс буусан хамгийн өндөр настан. 92 нас 24 хоногтой байхдаа Дорис Лонг (Dоris Lоng) хэмээх эмэгтэй 2006.06.10-нд Millgate Hоuse-ийн 60м-ийн өндрөөс доош буужээ.


Хамгийн том гамбургер. Худалдан авч идэж болох аварга гамбургерийг 2006.07.31-нд Тайландын Паттайя аралд хийжээ. Жин нь 36.6 кг.

Хамгийн том тольт бөмбөлөг. Энэ бөмбөлгийн диаметр нь 5.01 м. Түүнийг Imaginate Events фирмийн ажилтан Найджел Барроуз (Nigel Burrоws) бүтээжээ.


Хамгийн олон хавтан хугалагч. Норвеги эр Narve Laeret гэгч нэг минутанд 90 бетон хавтанг хуга цохисон каратэчин билээ.


Хамгийн олон хортой могойг амандаа… Америкийн Жеки Бибби (Jackie Bibby) хамгийн хортой гэх 10 могойн сүүлийг амандаа хийн 10 секунд болжээ. Тэр хэзээ л бол хэзээ могойд хазуулан үхэх байв.


Толгойдоо хамгийн олон зүү зоосон эр. 2004.03.23-нд Вей Шенгчу (Wei Shengchu) гэх Хятад эр толгойдоо 1790 ширхэг зүү зоосон юм.


Хамгийн урт хумс. Мичиганы Понтиак хотын иргэн Нелвин Фейзел Буз (Nelvin Feizel Bооthe)-ийн 25 жил гарынхаа хумсыг ургуулжээ. Түүний 10 хурууны хумс нийлээд 931 см.


Хамгийн хүчтэйгээр нүдээ түлхсэн. Америкийн иргэн Ким Гудмэн гэгч нүдээ 11мм түлхэн гаргаж иржээ. Тэрээр 1998.06.12-нд энэ гайхалтай чадвараа үзүүлжээ.


Нүдээрээ хамгийн хол сүү цацсан хүн. Туркийн иргэн Илкер Йилмаз (Ilker Yilmaz) амандаа балгасан сүүг нүдээрээ 279.5 см хол зайд цацжээ. Энэ үйл явдал 2004.09.01-нд Туркийн Стамбулийн Armada Hоtel-д болжээ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.