Урьдчилгааг 10 хувь болгох ажил хэлэлцээрийн шатанд явна

Twitter Print
2015 оны 10-р сар 17-нд 15:33 цагт
Мэдээний зураг,

Орон сууны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох тухай асуудал Засгийн газраар шийдэгдэж холбогдох журам нь гарсан. Гэтэл хэрэгжилт нь удаан байна гэх шүүмжлэл иргэдийн дунд байгаа билээ. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах тухай яригдаж байгаа. Гэхдээ арилжааны банк 30 хувиа авч байж, зээл гаргадаг систем нь хэвээрээ гэсэн үг. Мөн орон сууцны талбайн хэмжээг 80 м.кв-аас доош хэмээн заасан байсныг цуцалж, талбай харгалзахгүй зээлд хамрагдах боломж бүрдүүлж буй юм. Нөгөө талдаа энэ бол орон сууцны эрэлтийг дэмжиж, нөгөөтэйгүүр борлуулалт нь зогсонги байдалд орсон барилгын салбарыг дэмжсэн цогц бодлого гэж харах нэгэн байна. Гэхдээ төр 20 хувийн баталгаа гаргахын тулд их хэмжээний мөнгөний эх үүсвэртэй байх шаардлагатай. 

Улмаар хөрөнгө оруулалтын асуудлыг бонд гаргаж шийдэх тухай саналууд Засгийн газрын түвшинд яригдаж байсан билээ. Гэхдээ энэ салбарын сайд солигдсоноор орон сууцны урьдчилгаа төлбөр хэрэгжих үү?, хөрөнгийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуулт хэвээр үлдсэн. Тэгвэл салбарын яамны мэдээллээр урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажил албан бичиг боловсруулалт дууссан. Одоо талуудтай хамтран ажиллах гэрээн дээр гарын үсэг зурах ажил үлджээ. Тодруулбал таван салбарт хамтран ажиллах гэрээ хийгдэх юм байна Энэ гэрээтэй холбоотой техникийн ажлууд явагдаж байгаа аж. 

Цаашид шийдэх хамгийн том асуудал нь зээл олгох арилжааны банкуудтай эцсийн түвшинд хэлэлцэх ажил үлдсэн гэв. Хөрөнгө оруулалтын тухайд Хөгжлийн банк 2016 он хүртэл батлан даалтын 20 хувийг гаргахаар болсон байна. Ингэхдээ 2016 оноос хойш энэ баталгаагаа арилжааны банкуудаар гаргах уу, Хөгжлийн банкаараа гаргах уу гэдгийг талууд шийдэх юм байна. Ямартай ч байрны урьдчилгаа төлбөр 10 хувь болгох шийдвэр ажил хэрэг болно гэдгийг салбарын сайд нь мэдэгдсэн байна. Гэхдээ хөрөнгө, санхүүжилтын ажлаас болоод бага зэрэг удааширна гэдгийг албаныхан тодотгосон юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.