Үсний будаг, хими эрүүл мэндэд нөлөөлөх нь

Twitter Print
2016 оны 05-р сар 15-нд 17:19 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэйчүүд тольдох нэгэн шалтгаан зөвхөн үс засалт, сөрдийсөн ширхэг үсээ тольдоно. Энэ бол гоо үзэмжтэй явах бүсгүйчүүдийн гангараа. Үсээрээ гангардаг эрчүүд бас олон бий. Нас ахимаг эрчүүдийн гангараа үсний будалт. 

Тэгвэл үс засалтын урлаг, үсний хэв маяг, загвар дэлхий ертөнцийн өрсөлдөөний талбар болж, тусгай химийн шинжлэх ухаан хөгжих нэгэн тулгуур болж иржээ. ОУ-ын үс засалтын тэмцээнээс эхлэн үсчин мастеруудын чадвар сорих давцан хүний толгойн үс. 

Үсний төрөлхийн бүтэц болон удамшил газар зүйн байрлалаас хүний генийн өөрчлөлт, мутациас хүний арьсны өнгийг дагаад үсний өнгө үсний булцуун дээр байрлах үсийг харлуулах эумеланин, бууралт, шарлалт цайралтын фомеланины агуулагдах мелоноцит эсийн будагчийн түвшингөөр тодорхойлогдоно. Үсийг микроскопоор 200 дахин томруулж бүтэц, нягтрал эсийг харж болох боловч эрүүл хүний үс өдөрт 40-50 ширхэг унаж байдаг. 

Үсийг ургуулах, булцууны цусан хангамж сайжруулах хүнсэнд мах, хальстай төмс, хар ногоон өнгөтэй хүнсний ногоо \бууцай, брокулли, юуцай\, үсний бэхжилтэнд цайраар баялаг хушга, яргай загас, үс хэврэгшихэд биотин аминдэм В7, шош, буурцаг, өндөг, селен, үсний ангижруулагч, аминдэм А, кальци, тараг сүү, бяслаг орно. 

Хэрвээ эдгээр хоол хүнс биед дутахад үсний хугарал, салаалалт, шинэ үсний ургалт зогсож, хуурайших, нөхцөл бүрэлдэнэ. Үс будуулах, хими хийлгэснээр үсний өнгө сэргэх, үс хуйхны паразитуудыг арилгах, үсний ургалтыг сайжруулах, үсний ширхэгт давхраа суулгах, өтгөрүүлэх, хэлбэр оруулах бөгөөд химийн хоргүй нөлөөг судалж хүний биед харшил өгөхгүй, тэжээл болгох талаар үсний химийн үйлдвэрлэлийн судалгаа шинжилгээнд ололттой талууд байх боловч үсний будагны хими тохирохгүй байх нь хүний өөрийн бие махбодийн онцлогоос хамаарч гаж нөлөө гарах, хэрэглэж болохгүй заалтууд байдаг. 

Үүнд дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлттэй, болон цуллаг эрхтний хурц үрэвсэлтэй, амьсгалын замын архаг өөрчлөлттэй хүмүүс, нойрбулчирхайн үрэвсэлтэй хүмүүс анхаарах хэрэгтэй. Үсний будагны химийн найрлага аммиакийн нэгдлүүд, калигидроакситыг агуулдаг тул үсний гэмтэл үүсгэнэ. Ингэснээр үс хугарах салаалах, түлэгдэх, хуурайших, хагтах, үсний булцууны гэмтэл дагтаршсан псириаз, найтаах, ханиах, амьсгал авахад бэрхшээлтэй зэрэг шинж илрэнэ. Цаашилбал хам шинжийн илрэл уушиг хавагналтын, хоол боловсруулах эрхтний сөөргөө өгч огиулах бөөлжих, зүрхний астмын шинж өгөх, химийн хордлогын болон бөөрний дутагдлын хам шинжүүд өгч болно. 

Олон дахин үсний хими хийлгэсэн эрүүл хүмүүст өвчлөлийн шинж тэмдэгүүд болон хам шинж илэрч болно. Үсний хими, будалтын харшлах шинж тэмдэг лавширсаар уушигны архаг өвчин, хавдар болох гол хүчин зүйл болдог учраас 60-аас дээш насны хүмүүс үс будалт, хими хийлгэхээс болгоомжлох, 30 хүртэлх насны эмэгтэйчүүдэд дотоод шүүрлийг зохицуулах өнчин тархинд цусны эргэлтээр дамжсан цочрол өгсөнөөр өндгөвчийн үйл ажиллагааг доройтуулах пролактин дааврын ихсэлтийн хам шинж гарч болно.

Энэ шинж нь жирэмслэлтгүй, өндгөвчний уйланхай үүсэх, бамбайн булчирхайн уйланхай олон уйланхайн хам шинж илрэхийг үгүйсгэхгүй. Өнөө үед гоо сайхны химийн бүтээгдэхүүний боловсронгүй болсныг үгүйсгэлгүйгээр та бүхэнд санамж анхааруулга өгөх үүднээс бичлээ.

Эмч Б.Бат-Оргил

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.106.148) 2018-10-10 08:44
      • 0
      • 0

      Innocence үсний будгийг хаанаас авч болох вэ. Зардаг газрыг нь хəлж өгнө үү

      Хариулах

    • Самбуурэнчин Оюунцэцэг

      (202.9.41.218) 2016-05-16 10:12
      • 0
      • 0

      Харшилтай жирэмсэн болон хөхүүл хүмүүс будаж болох амиаккгүй будаг байна г дээ.одоо олон төрөл байдаг болсон ш дээ

      Хариулах

    • отгонсүрэн

      (202.131.247.156) 2016-03-24 14:51
      • 0
      • 0

      үсний будагнаас харшилтай хүмүүсд зориулсан химийн бодис багатай зориулалтын будаг бхгүй юу,

      Хариулах

    • отгонсүрэн

      (202.131.247.156) 2016-03-24 14:51
      • 0
      • 0

      үсний будагнаас харшилтай хүмүүсд зориулсан химийн бодис багатай зориулалтын будаг бхгүй юу,

      Хариулах

    • отгонсүрэн

      (202.131.247.156) 2016-03-24 14:51
      • 0
      • 0

      үсний будагнаас харшилтай хүмүүсд зориулсан химийн бодис багатай зориулалтын будаг бхгүй юу,

      Хариулах

    • отгонсүрэн

      (202.131.247.156) 2016-03-24 14:51
      • 0
      • 0

      үсний будагнаас харшилтай хүмүүсд зориулсан химийн бодис багатай зориулалтын будаг бхгүй юу,

      Хариулах