Гадаадын хэвлэлд Монголын Өршөөлийн хуулийн талаар нийтлэл гарч шуугиан тарив

Twitter Print
2015 оны 10-р сар 16-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Монголын хууль тогтоох байгууллагаас авлигын хэргээр шалгагдаж буй иргэдэд өршөөл үзүүлэх тухай шинэ хуулийн төсөл Олон улсын илт тод байдлыг сахиулагч “Transparency International” байгууллагын анхааралд хүрч улмаар эрс шүүмжлэл хүртсэн байна.

“New Europe” сонинд дээрх асуудлын талаар нийтлэл бичиж, түүнийгээ “Монгол улсын авлигатай холбоотой өршөөлийн хууль маргаан дэгдээж байна” хэмээн гарчиглажээ.

“Transparency International” нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын төлөөлөл болон олон улсын нийгмийг хамгаалах 300-аад байгууллагын эвсэл юм. Конвенцын удирдах албан тушаалтан Хосе Угаз хэвлэл мэдээлэлд хэлсэн үгэндээ “Монголд үүсч байгаа хэрэг бол улстөрчдийн өөрсдийгөө ял шийтгэлгүй авч гарах гэсэн зэвүү хүрмээр оролдлого. Авлигад буруутгагдсан хэн ч бай шалгагдах ёстой, өршөөгдөх тухай яриа ч байх ёсгүй!” гэж байр сууриа хатуу илэрхийлжээ.

“New Europe”-д тайлбарласнаар өнгөрөгч наймдугаар сард Монгол улсын Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хууль дээр хориг тавьсан. Хэрвээ тус хууль дэмжигдсэн бол авлигын хэргээр шоронд ял эдэлж буй эдийн засгийн гэмт хэрэгтнүүд хамрагдах байлаа. Гэтэл Монгол УИХ-аас өмнөхтэйгээ адил өршөөлийн заалтуудыг багтаасан, урд өмнө хориг тавьсан хуулийг дахин өргөн барьжээ” хэмээн нийтэлсэн байна.

“Transparency International” өнгөрсөн жил дэлхийн 176 орныг хээл хахуулийн түвшингөөр нь жагсааснаас Монгол улс 80-т орж байсан юм.

Эх сурвалж: http://neurope.eu/article/europes-interest-rate-debate-and-chinas-way/

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.