Парисын “Их дуулга” маргааш эхэлнэ

Twitter Print
2016 оны 02-р сар 05-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Францын нийслэл Парис хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нарын удирдлагад 20 бөх зодоглоно.

Багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олимп, дэлхийн аваргын медальтан гавьяат тамирчин С.Ням-Очир, дэлхийн аварга гавьяат тамирчин Г.Болдбаатар, М.Уранцэцэг болон дэлхийн аваргын медальтнууд болох гавьяат тамирчин Д.Амартүвшин, М.Бундмаа, Д.Сумъяа, М.Мөнхзаяа нарын шилдэг жүдочид багтжээ.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН: 

Эрэгтэй:

60кг-д гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин

60кг-д ОУХМ Ганболдын Хэрлэн

60кг-д Г.Болдбаатар

66кг-д ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг

66кг-д ОУХМ Довдонгийн Алтансүх

73кг-д гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир

73кг-д ОУХМ Ганбаатарын Одбаяр

81кг-д ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн

81кг-д ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар

-90кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар

-100кг хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр

Эмэгтэй:

48кг-д гавьяат тамирчин Мөнбатын Уранцэцэг

52кг-д гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

52кг-д ОУХМ Адьяасамбуугийн Цолмон

57кг-д ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа

63кг-д ОУХМ Цэнд-Аюушийн Цэрэннадмид

63кг-д ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг

+78кг-д ОУХМ Одхүүгийн Жавзмаа

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.