Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгчид бараалхлаа

Twitter Print
2015 оны 10-р сар 15-нд 16:26 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийж байгаа ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхлаа.

ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч манай оронд төрийн айлчлал хийж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. ХБНГУ-ыг бид Европ дахь гол түншээ хэмээн үзэж харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглээд иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан өргөжүүлэх боломж бий гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгав.  

Мөн ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч олон жилийн нягт хамтын ажиллагаатай Монгол оронд төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд хоёр орны төрийн тэргүүнүүдийн харилцан хийж байгаа айлчлалууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.