Гутлын таагүй үнэрийг арилгах шилдэг 7 заль

2017 оны 09-р сар 10-нд 18:35 цагт
Мэдээний зураг,

Хүний гадаад үзэмж, тэр дундаа өмссөн гутал нь түүний талаар ихийг өгүүлдэг. Цэвэрч нямбай хүнийг өмссөн гутлыг нь хараад мэдчихэж болдог. Харин гутлаа эвгүй үнэрээс хэрхэн хамгаалах вэ? Эвгүй үнэртэй болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Аялал болон зугаалгаар явах, дасгал сургуулилт хийх үед хөлнөөс эвгүй үнэр ялгардаг. Заримдаа шинэ гутал, өсгийтэй гуталнаас ч хүртэл үнэртдэг. Энэ асуудлыг шийдэхэд танд дараах зөвлөгөө тус болно гэж найдаж байна.

Цитрусын төрлийн жимсний хальс

Жүрж, гоо жүрж, нимбэгний шинэхэн хальс нь байгалийн цэвэршүүлэгч бөгөөд гуталнаас эвгүй үнэрийг хормын төдийд арилгадаг. Эдгээр цитрусын төрлийн жимсний хальсыг гутландаа хийгээд 2-3 цаг байлгана. Ингээд л таны гутал шинэ болж байна гэсэн үг.

Сода

Сода нь гутлан доторх чийгийг дор нь шингээн авч, таагүй үнэрийг саармагжуулдаг. Орой унтахаасаа өмнө гутландаа содоо хийгээд хоноорой. Маргааш нь гутлаа цэвэрлэж сальфеткаар арчихад л болно.

Хүүхдийн цацлага буюу тальк

Шөнийн цагаар гутландаа талькаа цацаад орхино. Эсвэл өсгийтэй гутлаа өмсөхөөс өмнө хөлөндөө түрхээд өмсөж болно. Энэ нь хэт хөлрөлтөөс сэргийлэх маш сайн арга юм.

Лаванда болон шальфей (англиар salvia)цэцэг

Эдгээр эмийн ургамал нь асуудлыг дорхноо шийдчихэж чадна. Мөн нянг устгахаас гадна таагүй үнэр үүсэхээс сэргийлдэг. Унтахдаа энэхүү эмийн ургамалтай уутыг гутландаа хийгээд хонуулаарай.

Цайны модны тос

Гуталны дотор хэсэгт цайны модны тосноос хэд хэдэн дуслыг дусаана. Шөнийн турш эфирийн уур нь гутланд бүрэн шингэснээр нян үржихэд саад болж, эвгүй, таагүй үнэрийг арилгадаг байна.

Спирт агуулсан шингэн

Гутлыг ариутгаж халдваргүйжүүлэх хамгийн сайн сонголт бол энэ юм. Жирийн архи эсвэл хэрэглэдэггүй үнэртэй ус байж болно. Хоёр янзаар хэрэглэж болох ба гутал руугаа шингэнээсээ хийгээд хөвөн даавуун оймс өмсөөд гэртээ гутлаа 2-3 цаг өмсөж болно. Харин нөгөө нэг арга нь гутландаа спирт эсвэл архиа цацаад шөнийн турш байлгана. Ингэснээр спирт нь нянг устгаж, эвгүй үнэрийг арилгадаг.

Идэвхжүүлсэн нүүрс

Хуучирч муудсан гутландаа идэвхжүүлсэн нүүрснээс хэдэн ширхэгийг хийх нь илүүдэл чийг болон таагүй үнэрийг арилгах үр дүнтэй арга байх болно.

Ер нь гутлаа цэвэрхэн, хуурай байлгахыг хүсч л байвал ойр ойрхон улавчаа сольж байх хэрэгтэй шүү.

Эх сурвалж: www.marketium.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • SS

      (66.181.181.242) 2017-02-17 23:34
      • 0
      • 0

      Unertei us tsatsah shig hudlaa yum bhgui shuu shaagaarai

      Хариулах

    • Adonica

      (188.143.232.32) 2016-05-06 08:25
      • 0
      • 0

      That insihgt would have saved us a lot of effort early on.

      Хариулах

    • BAN

      (202.9.41.199) 2016-04-26 14:40
      • 0
      • 0

      Д.Золзаяа таньд маш их баярлалаа. Олон хүмүүст хэрэгтэй зөвлөгөөнүүдийг орчуулж хүргэсэнд талархлаа. Ажилд нь амжилт хүсье.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-10-15 16:22
      • 0
      • 0

      Ха ха тэр хүүхдийн хамарны нүхийг ээ, сэтэрлээ

      Хариулах