”Цэвэр агаар” сангийн Н.Хүрэлсүх тэргүүтэй өршөөгдөх 37 хүний жагсаалт

Twitter Print
2015 оны 10-р сар 15-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тавд Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтаж байгаа юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн мягмар гаригт Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд нийт 11 зүйл заалт бүрээр санал хураахаар болж, энэхүү саналын томъёоллоо чуулган руу оруулахаар болсон. Тиймээс өнөөдрийн хуралдаанаас албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүдийг өршөөлд хамруулах уу гэдэг нь дээрх санал хураалтаар эцэслэгдэх юм.

Эх сурвалжаас өгч байгаа мэдээллээр Өршөөлийн хуулийг хэлэлцэх үед чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж болзошгүй байна. Энэ талын бэлтгэлийг хангаж эхэлжээ. Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцсэн нөхцөлд УИХ-ын гишүүдээс хэн нь албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахыг эсэргүүцэв, хэн нь хууль бусаар хөрөнгөжсөн этгээдийг өршөөлд хамруулахыг дэмжив гэдэг нууц хэвээр үлдэх юм. Үүнтэй холбогдуулан Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж магадгүй гэсэн шум олон нийтэд тараад байгаа юм. Иргэд ч фэйсбүүк, твиттер хуудсаар дамжуулан "Ингэж болохгүй. Авилгачдыг өршөөх гэж байна" гэсэн байр суурийг илэрхийлж байна. 

Тэгвэл Өршөөлийн хуулиар өршөөгдөх боломж нь нээгдэх авилга, хээль хахууль, албан тушаалын хэрэгт холбогдож ял эдэлж байгаа 37 хүн байгаа юм. Эдгээр 37 хүнээс хамгийн өндөр албан тушаалтан нь саяхан магдлангаар суллагдсан Хотын дарга асан Ц.Батбаяр байгаа юм. Мөн Анод банкны ТУЗ-ын дарга Э.Гүр-Аранз, Цэвэр агаар сангийн Н.Хүрэлсүх болон тус сангийн хэрэгт холбогдох бусад хүмүүс өршөөгдөнө. Бусад нь ямар нэгэн байдлаар дээрх хэрэгт холбогдсон энгийн иргэд байгаа юм.

Ингээд хэрэв хууль тэдний талд зөв эргэвэл "Өршөөгдөх" 37 хүний нэрсийг бүрэн эхээр нь танилцуулж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (103.229.122.50) 2015-10-26 10:52
      • 0
      • 0

      Hohiroloo baragduulsan irgedee sullaj hani ijil ur huuhedluu n butsaah heregtei.

      Хариулах

    • Uuree

      (27.123.214.124) 2015-10-24 22:26
      • 0
      • 0

      Hohirloo tulsun engiin ard irged n uls turchdiinh n homorgond urtchih ym ene urshuuliin huuli heterhii uls turjuud engiin ard irgedee martchihaad bh shig ee!!! Uchnuun olon aaw eejiin, ah duusiin, hani, ur huuhdiin elgiig dewteej hohirolgui baigaa humuujigchidee gargaj elgiin dewteemeerdee

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.123) 2015-10-24 22:15
      • 0
      • 0

      Hohiroloo tulsun engiin ard irgedee utshuuh n zui yosni hereg shdee odoo tgd ene humuusiig yaah gd ingd ar geriin dawhar shiitgeed ingd bailgaad bdgiin urshuuh heregtei!!!

      Хариулах

    • jargalsaihan otgonsanchir

      (27.123.214.124) 2015-10-23 21:51
      • 0
      • 1

      Ene hvmvvsiig orshooliin huulid hamruulahiig demjij bna. Zaluuchuudad bolomj olgie her bvleerei demjij bna jargalsaihan otgonsanchir ehner banzragch suwderdene ohin hulan

      Хариулах

    • Заяа

      (124.158.104.35) 2015-10-22 12:01
      • 0
      • 1

      Энэ хүмүүс дунд энгийн эд нартай хамаагүй хүний нэр явж л байна.

      Хариулах