Богино хугацаанд пирошкины зуурмаг бэлтгэх арга

Twitter Print
2017 оны 12-р сар 03-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Пирошки нь Славян ард түмнээс гаралтай хоол бөгөөд Оросын уламжлалт зоогуудын нэг байсаар байна. Пирошкины зуурмагийг бэлтгэх арга улам боловсронгуй болсоор байгаа төдийгүй шанзыг нь ч мөн төрөл бүрээр хийх болжээ.

10 минутын дотор зуурмаг бэлтгэнэ гэхээр та магадгүй гайхаж байгаа байх л даа. Энэхүү жор нь цаг зав бага шаарддаг, нэг ёсондоо “залхуучууд”-ад зориулсан жор юм. Зуурмагаа шингэндүү, маш сайн хольж зуурвал пирошки маань ч амттай болно.

Энэхүү зуурмагийг ямар ч төрлийн боов боорцог, пицца хийхдээ ашиглаж болно.

Зуурмаг бэлтгэх орцууд:

-4 аяга гурил /гурил янз бүр байдаг учраас арай ахиухан хийж болно/

-2 амны халбага элсэн чихэр

-½ цайны халбага давс

-2 амны халбага ургамлын тос

-Хагас литр сүү /халааж ч болно, хөргөгчнөөс аваад шууд хийсэн ч болно. Үр дүн нь ижил учраас/

- 11 гр эсгэгч

Пирошкины зуурмаг бэлтгэх:

Бүх орцуудаа холин нэгэн жигд болтол нь сайтар хутгана. Зуурсан зуурмагаа уутанд хийж хөргөгчинд 2 цаг байлгана. Ингээд хөргөгчнөөс зуурмагаа гарган нухаад өөрийн дуртай пирошкигоо хийгээрэй.

Өөр нэгэн жор буюу Төмстэй пирошки бэлтгэх арга

Орц: Зуурмаганд 1кг гурил, бүлээн сүү 1 литр, 2 амны халбага эсгэгч, 2 амны халбага элсэн чихэр, чимх давс

Шанзанд шарсан сонгинотой төмсний хучмал, жигнэсэн дарсан байцаа орно.

Бэлтгэх арга:

Бүлээн сүүндээ эсгэгч, элсэн чихэр, давсаа хийнэ. Дараа нь гурилаа хийгээд сайтар нийлүүлж хутгана. Эссэн зуурмагаа хүссэн хэмжээгээрээ таслаад шанзаа хийж чимхэн тосонд шарах эсвэл шарах шүүгээнд шарсан ч болно.

Эх сурвалж: www.vkusnyatinki.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • saraa

      (103.212.119.61) 2017-06-30 19:55
      • 0
      • 0

      zuurmagaa hurgugchind hiine geheer gaihaad bnaa dulaan gazar bailgah ystoi bishvv

      Хариулах