MH17 онгоцны осолдсон шалтгааныг тайлбарлажээ

Twitter Print
2015 оны 10-р сар 14-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн оны 6 дугаар сарын 17-нд Куала Лумпур хот руу чиглэн хөөрсөн Малайзын иргэний агаарын тээврийн “MH17” онгоц осолдсон тухай олон улсын хэвлэл мэдээлэлд өгүүлж байсан. Харин Голландын Аюулгүй байдлын зөвлөл тус нислэгийн ослын тухай мөрдөн байцаалт явуулж, түүнийхээ явцад холбогдох баримтууд дээр үндэслэн компьютерийн аргаар эвлүүлэн бүтээсэн график дүрслэл бүхий бичлэгийг цахим ертөнцөд тавьжээ.

Герман, Польш, Украины дээгүүр нисч Малайзад хүрэх байсан “MH17” онгоцонд 283 зорчигч 15 онгоцны багийн гишүүд сууж байжээ. Уг видеонд өгүүлж байгаагаар 17-ны үдээс өмнө хөөрсөн тус онгоц цаг агаарын таагүй байдалтай тулгарсны улмаас агаар дээрх төлөвлөгөөт зурвасаасаа ялимгүй дээшлэн нисэхэд хүрсэн аж.

Тухайн үед ОХУ, Украйны зөрчилдөөн ширүүсч, хилийн чанадад хүрсэн байсныг энд дурдах хэрэгтэй юм. “MH17” онгоц Украйны зүүн бүсийн дээгүүр нисэж байх үед буюу Украины эсэргүүцлийн тандах онгоц байж болзошгүй хэмээн Оросын зэвсэгт тэмцэгчид байлдааны талбарын “Бук” цогцолбороос “9N314M” пуужинг хөөргөсөн аж. Пуужин онгоцны толгой хэсэг орчимд задарч, улмаар “МН17”-ийн осолдох шалтгаан нь болсон хэмээн дүрс бичлэгт тайлбарласан байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.