Олимпийн өмнөх жил Дохагийн ДАШТ-ээс ганзага хоосон буцсан монголчууд

Twitter Print
2015 оны 10-р сар 12-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Персийн булангийн эрэгт Доха хотноо зохиогдож буй Боксын дэлхийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээнд 10 жинд аваргын төлөө өрсөлдөхөөр 74 орны 258 тамирчин хүрэлцэн ирснээс хагас финалд 18 орны 40 боксчин шалгаран медалийн өнгө хувиргах тулаан нь эхэлж байна. Хагас финалд хүрсэн хамгийн олон төлөөлөлтэй нь аралын Куба орноос 7 боксчин үлдсэн бол Узбек 6, Орос, Азарбайджан тус бүр 4, Ирланд 3, Казах, Украйн, Хятад тус бүр 2, Филлипин, Тайланд, Энэтхэг, Беларусь, Египт, Бразил, Марроко, Англи, Франц орнууд тус бүр ганц найдвартай үлдэж боксчидоо яг ямар медальд хүрэхийг харж хүлээж суугаа билээ.

Сонирхогчдын боксоор дэлхийд ноёлж байсан Кубын тамирчид тэргүүн зиндаандаа эргэн ирж өмнөх дэлхийн аваргаар нутаг дээрээ 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, үнэмлэхүй амжилт үзүүлсэн Казакстаны багийн эрч суларчээ. Харин Узбекээс 6, Азарбайджанаас 4, Ирландаас 3 тамирчин нь медальд хүрч сенсаац тариад буй.

Дохагийн дэвжээнд шалгаран очсон манай 4 боксчид бүгд эхний учраагаа хожин гараа сайн байсан ч хагас финалд хэн нь ч хүрч чадсангүй. Монголын боксчид 2009 оны Миланы дэлхийн аваргад түүхэндээ байгаагүй бахдам амжилт үзүүлэн алт мөнгө хүрэл медаль авч багаараа шагналт 5-р байранд орж байсан бол 2011 оны Баку, 2013 онд Астаны дэлхийн аваргаас ганц хүрэл медальтай ч ганзага хоосонгүй ирсэн уламжлал энэ удаа ингээд тасарч байна. Шүүлтийн хувьд эргэлзээтэй шийдвэр ялалтанд нөлөөлсөн тал бий, гэхдээ манай дөрөв илт давуу ялалт бас үзүүлсэнгүй. Мэдээж бүгд чадлаараа л зүтгэхийг харсан, хэцүү л дээ. Гэхдээ л ялахын тулд ИЛҮҮ, БҮР ИЛҮҮ л байх хэрэгтэй.

69 кг-т 8/1 финалд Хятадын боксчинтой тоглосон ОУХМ Түвшинбат маань тоглолтын арай өөр таткик барьсан бол медальд хүрч болохоор байсан. Анхааралтай давтаж үзлээ, аль ч үед манай хүний цохилт байндаа оновчтой тусаж арай илүү оноо авч харагдана, гэхдээ нилээд хүлээлттэй тактик барьж тоглосон нь алдаа болчих шиг. Рингийн хажууд суугаа 5 шүүгчийн 3 үеийн турш өгсөн үнэлгээнээс сугалаагаар 3-ыг нь сонгон авч хэрэглэдэг АЙБА-ийн дүрэм одоо үйлчилдэг юм билээ. Ер нь бол тэнцүүхэн тоглолтын дараа ялалт шүүгчдийн үзэмжээр голлон шийдэгддэг нь ойлгомжтой.

Дэндүү хэтэрсэн луйвар булхай боксын шүүлтэнд тоочиж барахааргүй олон бөгөөд өнөөг хүртэл засардаггүй зуршилтай. Манайхан хангалттай өртсөөр ирсэн, цаашдаа ч үргэлжлэх бололтой юм. Дэлхийд зартай луйврын шүүлтийн хоёрхон жишээнээс ганцыг дурдая. 1988 оны Сөүлийн олимпын финалд АНУ-ын боксчин Рой Жонс 3 үеийн турш Өмнөд Солонгосын Парк Ши Хунг өөрийн булангаа танихгүй болтол "зодсон" ч ялагдаж байсан бол ойрынхоос гэвэл 2012 оны Лондоны Олимпийн 8/1 финалд Японы боксчин Шимизу Азарбайжаны боксчин Магомед Абдулгамидыг илт илүүрхэн 3-р үед гурван удаа хүнд цохилтонд оруулсан ч шүүгчид тооцолгүй Азарбейжанд ялалт өгч танхимыг шуугиулж байв. Харин Японы талын протестийг боксын холбоо хүлээн авч үзээд луйврын ялалтыг хүчингүй болгосон санагдана.

Манай боксчид их бага олон тэмцээнд шүүгчдийн луйварт даруулан хохирсон арвин түүхээс ганц нэгийг төлөөлүүлэн дурдахад 1988 оны Сөүлийн олимпийн дэвжээнд ОУХМ Ц.Амаржаргал Канадын боксчныг 3 удаа нокаутанд оруулж ялалт авсан боловч Канадын талын эсэргүүцлээр маргааш нь ялалтыг цуцлаж, манай тамирчин хохироод үлдэж байв. 

Ойрын бас нэг жишээ гэвэл 2011 оны Бакугийн дэлхийн аваргаар манай ОУХМ Отгондалай Ирландын Жон Жо Невиныг илт хожсон боловч шүүгчид Ирландын гарыг өргүүлж байв. Сонирхвол дараах бичлэгээс үзээрэй.

Луйвар булхай байдаг байдаг гэхэд…

Бакугийн дэвжээнд жин жиндээ шилдэг 16-д шалгаран үлдсэн манай 5 тамирчин хэн нь хэнтэй хэрхэн тоглосон тухай товч тоймыг хүргэе. (Отгондалайн тоглолтын бичлэгийг дээрээс үзээрэй.)

Нутгийн дэвжээн дээрээ гарч ирсэн Өрсөлдөгч + Шүүгчид = Луйвар

52 кг-д гавъяат Н.Төгсцогт маань Азарбайжаны Мамишзадег 3 үеийн туршид илт давуу ялсан боловч шүүгч нарт энэ нь хангалтгүй санагдсан бололтой. Яагаад гэж үү, одоо хэлээд өгье, хажуугийн шүүгчээр ажилласан эрхэмүүд хэн байсныг тогтож нэг харна уу. Италийн шүүгч Албино Фоти. 2009 оны дэлхийн аваргаар манай 17 настай Төгсцогт хүү медалийн төлөөх тоглолтонд Италын гол найдвар Винченцо Пикардиг нутаг дээр нь илүүрхэн ялж бөөн шуугиан тарьсныг ямарч итали хүн мартах болоогүй биз. Энэтхэгийн шүүгч Сүрэх Ковли. Төсцогт маань хоёрхон хоногийн өмнө Энэтхэгийн найдвар Сингхийг 3-р үед хүнд цохилтонд оруулан ялсныг эх орон нэгтэн нь тэр тусмаа энэтхэг хүн мартана гэж үү!

За тэгээд, Англи, Тунис, Шинэ Зеланд гээд тамирчид нь тахимаа эрт өгсөн орны шүүгчидээс гурвуулаа биш юм гэхэд хэн нэг нь талбайн эзэн орны тамирчинд тал зассан байж таараа. Ингээд Төгсөө маань өрсөлдөгчөө шүүгч нартай хамт ялж чадалгүй харамсалтай ялагдал хүлээлээ. Одоо Казахстанд болох тэмцээнээс олимпийн эрх авах ганц зам түүнийг хүлээж байна.

Луйвар булхай байдаг байдаг гэхэд энэн шиг нь байдаг гэж үү?

56 кг-ын жинд олимпийн эрхийн төлөө Ирландын боксчин Жон Жо Нэвинтэй тоглосон манай ОУХМ Д.Отгондалай Ирландын боксчныг эхний үед хүнд цохилтонд оруулан тоолуулж илт хожсон боловч гайхалтай нь адил 4:4 оноотой завсарлав. 2-р үед Отгоо маань хамаг хүчээ дайчлан тоглож Ирландыг дахин хүнд цохилтонд оруулан өчнөөн оноо авсан боловч шүүгчид түүнд харамлан байж яаж ч чадахгүй 9 оноо өгөөд Ирланд эрийн байндаа бараг тусаагүй цохилтуудад 7 хоосон оноо өгөв. Харин 3-р үед бүүр ч сонин юм болж Ирландад 7 оноо манай хүнд 5 оноо өгөөд тэнцүүлчихлээ. Шууд ялуулчих гэснээ арай л зүрхлээгүй бололтой. Онооны харьцаа тэнцүү 18:18, ийм тохиолдолд хүнд цохилтонд, гэхдээ бүр хоёр удаа шүү, оруулсан нь гарцаагүй хожил авах ёстой ч ичих юмгүй Ирландын гарыг өргөх нь тэр. Ёстой л шүүгчийн луйвар байдаг байдаг гэхэд гээд хартал бас л нөгөө хэдэн луйварчид л сууж байж, Италын Албино Фоти, Энэтхэгийн Сүрэх Ковли, дээр нь нэмэгдээд Филипин, Бразил, Польш гээд тамирчид нь манайхны нударганы амтыг чамгүй хүртсэн орнуудын төлөөлөл.

Манай Отгондалайн тоглолтын бичлэгийг дээр байрлуулсан тоглуулагчийн 47 дэх минут дээрээс үзээрэй, тайлбарлагчийн яриа ч бас сонин сонсогдоно.

http://baku2011.blog.com/

За ингээд буцаад Дохагийнхаа олимп руу оръё. Ганц манайх төдийгүй боксоор дэлхийд ана мана үзэлцдэг АНУ, Болгар, Өмнөд болон Ардчилсан Солонгос, Япон, Герман, Польш, Унгар, Румын, Итали, Канад Аргентин, Финланд зэрэг олон орон энэ удаа Дохагаас "хоосон" хоцорч байна. Олимпийн өмнөх жил гол найдлага тавьдаг боксын төрөлд дэлхийгээс юмгүй ирж байгаадаа Монголын боксын холбооны удирдлага, тамирчид багш дасгалжуулагчид дор доороо дүгнэлт хийж байгаад биз ээ.

Одоо манай боксчдод олимпийн эрх авах ямар боломж үлдсэн бэ. Мэдээж, олимпийн өмнө болох хоёр л тэмцээн бий. Эхнийх нь ирэх 2016 оны гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд БНХАУ-ын Чянь-Ань хотод болох Азийн болон далайн бүсийн орнуудын тэмцээн. Нөгөө нь 2016 оны зургадугаар сарын эхээр Азербайжаны нийслэл Бакуд болох тэмцээн. Энэ хоёр тэмцээнд манай тамирчид амжилттай оролцвол “РИО-2016” олимпийн эрх авах найдвар бас байна.

Харин эмэгтэйчүүдийн хувьд ирэх оны хоёрдугаар сард өмнөд хөршид болох ДАШТ-ээс медаль хүртсэн тохиолдолд олимпод өрсөлдөх боломжтой болно. Олимпийн наадамд эмэгтэй боксчид 51, 60, 75 кг гэсэн гурван жингийн ангилалд хүч үздэг бөгөөд 2016 оны ДАШТ-ээс дээрх гурван жинд медаль хүртэх тамирчдад олимпийн эрх хүртээнэ. Үүний дараа тэд эрэгтэйчүүдийн адил тив тивийн эрх олгох тэмцээнээс олимпийн эрхээ авах боломжтой. Гэхдээ Ази тивийн тамирчдын хувьд тус тэмцээнээс жин тус бүрт ердөө ганцхан буюу зөвхөн түрүүлсэн тамирчдад олгох болзолтой юм.

Энэ удаагийн Дохагийн дэлхийн аваргын зохион байгуулалт баян орны неон гэрэлд умбуулсан рингийн гял цалыг интернэтээр харж суухад

Ширазын тансагт нүд минь гялбавч

Сэрүүн Резяндаа сэтгэл минь хоргодоно... гээд Есенины шүлэгт гардаг шиг нэг юм үгүйлэглэж байсан нь үзэгчид хөгжөөн дэмжигчидээр пиг дүүрсэн спортын ордонг олж хараагүйтэй холбоотой болов уу. Харанхуйгаар хучин далдалсан хоёрдугаар эгнээний хоосон олон суудал, эль хуль нам гүм орчин дэлхийн дэвжээ гэхэд дэндүү санагдсан.

Хаа очиж үймээн самуунтай Арабын ертөнцийн бөөрөнд хэрэг болгон зориод очсон хэдэн монголчуудын тугаа дэлгээд тамирчдаа дэмжсэн уухай түрлэг бүхнээс тод сонсогдож байсан.

Дэмбэрэлийн Цэрэндорж, Сан-Франциско хот, 2015.10.11

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (49.0.161.196) 2015-10-15 10:00
      • 0
      • 0

      47дахь минутын бичлэг Отгондалайгийн тоглолт бол хожигдсон бна.3-р раундад бол баруун гарын нь хүчтэй цохилтод ороод бна шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (183.177.98.82) 2015-10-14 17:29
      • 0
      • 0

      удирдлагыг нь солиоч. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр шүүгчдээс боллоо гэнээ. Бацаанууд минь ич. Та 2 удирдах чадвар дуталгүй яахав дэ

      Хариулах

    • Зочин

      (180.235.178.51) 2015-10-14 15:55
      • 0
      • 1

      БадарУуган Сэрдамба гэсэн 2 хүүхэд Монголын боксоор тоглоллоодоо Хэрэв ухаантай бол энэ 2 хүүхэд одоо хурдхан шир алга болох хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.78) 2015-10-14 15:37
      • 0
      • 2

      Хариуцлагаггүй л байна. Удирдлагыг яаралтай солих хэрэгтэй.Арай суурьтай хүнийг тавимаар байна.

      Хариулах

    • зочин

      (150.129.140.211) 2015-10-14 14:45
      • 0
      • 2

      Манай боксын холбооны нэр хүнд 2 бацаанаас болоод газар доор орлоо доо.

      Хариулах

    • Зочин

      (202.131.226.221) 2015-10-14 13:54
      • 0
      • 2

      хөл дээрээ тогтож чадахгүй шүүгчийн гарнаас барьчаад гуйвж унаад байхад л гарыг нь өргүүлж байдаг адын спорт доо кк,

      Хариулах