АНУ-ын хүн амын харьцаа эрс өөрчлөгдөнө

Twitter Print
2015 оны 10-р сар 27-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Америк 324 сая хүн амтай. “Pew Research Center” судалгааны төвийн мэдээлж байгаагаар 2065 он гэхэд 441 сая хүн амтай болно. Харин тэр болтол нийт хүн амынх нь гарал үүсэл ерөнхий ногдол дүнгээрээ хоорондоо маш ойртох юм. Өөрөөр хэлбэл 50 жилийн дотор АНУ-д хүн амын ихэнх гэгдэх нийгмийн "цагаан" давхарга байхгүй болох гэнэ. Олон үндэстэн ястны нэгдэл болсон энэ улсын түүхэнд Caucasions буюу цагаан арьстнууд үргэлж тус улсын хүн амын дийлэнх байж, төрийн эрх барих байгууллагын олонх нь байж, улс орныг удирдах эрх дархыг эдэлсээр иржээ. (Хойд Америк дахь Индианчуудын мэдлээс газар нутгийг нь булаан авч үүсгэн байгуулагдсан цагаасаа л хойш шашны колончлолоос зугатаж буй Английн сүсэгтэн мөргөлчид болон бусад Европын англо-саксонуудын хуран цугладаг нутаг болсон аж)

Цагаан арьстнууд хүн амын хамгийн их хувийг эзэлсэн хэвээр байх ч, 62 хувиас 46 хувь хүртэл багасан АНУ-ын “дийлэнх” нь байхаа болино. Латин Америк гаралтай иргэдийн нийт хүн амд эзлэх дүн 18-аас 24 хувь, хар арьстнууд 12-оос 14 хувь болж өсөх тооцоотой байна.

Сүүлийн 100 жилийн хугацаанд АНУ-д тохиох хамгийн том хүн амын харьцааны өөрчлөлтийг харин Азийнхан авчрах гэнэ. Ази гаралтай цагаач нарын тоо ихэсч, “гадаад цусны” хүмүүсийн төрөлт 26-аас 38 хувь болж ахин, улмаар тэдний нийт хүн амд эзлэх хувь 6-аас 24 болж ихсэх юм байна.

Америк дахь ази гаралтай хүмүүсийн 57 хувь нь их, дээд сургууль төгссөн, харьцангуй боловсролтой иргэд байдаг гэсэн сонирхолтой судалгаа мөн бий. “Pew” сэтгүүлийн редактор хэлэхдээ “2065 он гэхэд 36 настай дундаж иргэн бүр эрлийз буюу холимог цустай болж, улстөрийн сонгуулийн явцад нийгмийн “цөөнх”-ийг төлөөлсөн нэр дэвшигч гарна гэх ойлголт бараг үгүй болно” гэжээ.

Одоогоор эдгээр судалгаа хэр нарийн, бодитоор хэрэгжихийг хэлэх аргагүй ч Америкийн ирээдүй Хавайн арлын хүн амын үндэс угсаатны харьцаатай төстэй болох хэтийн төлөвтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: www.techinsider.io

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.