ОУХМ Д.Отгондалай Италийн домогт боксчинг "нутаг буцаалаа"

Twitter Print
2015 оны 10-р сар 09-нд 21:30 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн Универсиад наадмын хүрэл, Азийн Наадмын аварга, Азийн аварга ОУХМ Доржнямбуугийн Отгондалай хуваарь ёсоор эхний тулаанаа дөнгөж сая хийлээ. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөсөн юм. 

Тэрээр өнөөдөр дэлхий аваргын таван медаль хүртсэн Италийн домогт Доменико Валентинотой учраа таарч өрсөлдлөө.

ОУХМ Д.Отгондалай тоглолтын эхнээс илүүрхэж шүүгчдээс 9:10, 9:10, 9:10 гэсэн оноо авлаа. Хоёрдугаар үед хоёр боксчин эн тэнцүүхэн тоглолт үзүүлж, шүүгчид 19:19, 18:20, 18:20 зааж манай боксчин илүү оноо авч чадсан.

Шийдвэрлэх үед 29:29, 27:30, 27:30 буюу онооны давамгайллаар ОУХМ Д.Отгондалай Италийн домогт боксчинг ялж, "нутаг буцаалаа".

Доменико Валентиногийн хувьд сүүлийн арван жилийн хугацаанд анх удаа дэлхийн аваргаас хоосон хоцорлоо. Тэрбээр:

  • 2005 онд хүрэл
  • 2007 онд мөнгө
  • 2009 онд алт
  • 2011 онд хүрэл
  • 2013 онд хүрэл медаль хүртээд байсан юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.141.54) 2015-10-09 22:28
      • 0
      • 4

      Баяр хүргэе. Хичээгээрэй. Чи чаднаа. Заавал медальтай ирдэг юм шүү.

      Хариулах