Сирийн чиглэлд харвасан ОХУ-ын 4 пуужин Иранд газарджээ

Twitter Print
2015 оны 10-р сар 09-нд 18:09 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын зэвсэгт хүчин “Исламын улс”-ын эсрэг хийж буй довтолгоондоо хүч нэмэгдүүлэн Каспийн тэнгисээс пуужингийн цохилт хийсэн тухай Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр мэдэгдэл хийсэн. Гэтэл Каспийн тэнгисээс хөөргөсөн эдгээр далавчит пуужингуудаас дор хаяж дөрөв нь Ираны баруун хойд бүсэд сүйрсэн хэмээн АНУ-ын цэрэг, тагнуулын байгууллагаас мэдээлснийг CNN агентлаг уламжилжээ.

Оросуудын хамгийн сүүлд хөөргөсөн “Калибер” нэртэй 453 кг тэсрэх бодисоор цэнэглэгдсэн пуужин нь анх удаа хэрэглэгдэж байгаа загвар юм. Одоогоор тус пуужингийн дэлбэрэлтийн үер хичнээн хүн бэртэл авч, нас барсан тухай тодорхой мэдээлэл байхгүй байна. Харин Иранд пуужин газардсан гэх CNN-ийн энэхүү мэдээллийг Оросын Батлан Хамгаалах яамнаас хүчтэй үгүйсгэжээ.

“Бид барууны болон зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудын адилгүй, үргэлж үнэн бодит мэдээлэл өгдөг. Сири дэх Лалын улсад харьяалагдах бүс нутгийн дээгүүр манай хянагч нисгэгчгүй онгоц /drone/ байнгын хяналт тавьдаг.

Хяналт тавих үйл ажиллагааг явуулдаг манай дрон зөвхөн бодит байлдааны байг бидэнд товлож, үнэн зөв бичлэг хураадаг юм. Пентагонд суугаа эрх баригчдад хандахад, хичнээн сонин, тааламжгүй эсвэл гэнэтийн сонсогдож байсан ч, бидний өчигдрийн нарийн чиглүүлсэн зэвсэг Лалын улсын дайчдыг буюу байгаа онож чадсан гэдэгт итгэх хэрэгтэй” гэжээ. Ираны зарим эх сурвалжууд дээрх сүйрлүүдийг мөн үгүйсгэж байгаа юм. Тэд үзэхдээ Барууны орнууд эдгээр мэдээг ашиглан ОХУ болон дэлхийн ажиглагчдын сэтгэлзүйд нөлөөлөх дайны тактик хэрэглэж байна гэжээ.

АНУ-ын удирдлагууд Оросын хөөргөсөн пуужингуудын 90 хувь нь байгаа оноогүй хэмээн үзэж байгаа юм. Улмаар Туркын хилийг хууль бусаар зөрчиж онцгой нөхцөл байдал үүсгэсэн тул НАТО онцгой байдлын цэргийн баазаа Туркд байгуулахаар төлөвлөсөн байна. Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Эштон Картер хэлэхдээ “ОХУ удаа дараалан, огт мэдэгдэл хийлгүйгээр Сирид агаарын цохилт өгч байгаа нь туйлын дипломат бус, буруу стратеги хэрэглэж байгаа явдал. Үүнийгээ ч удахгүй өөрсдийн цэрэг, хүчнээ алдаж эхлэхээрээ мэднэ байх. Дээрхээс үүдэн хоёр орны цэрэг, хүчинд хэзээ ч хамаагүй хоорондоо мөргөлдөх аюул тулгараад байна” хэмээн анхааруулжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.