Ажлын байрны стрессийг бууруулах шилдэг 6 санаа

Twitter Print
2018 оны 05-р сар 28-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

Саяхны судалгаагаар ажлын байран дээрх стресс нь зүрх судасны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэжээ. Ажлын ачаалал ихтэй байдаг эмэгтэй хүн зүрхний шигдээс болох нь 67 хувиар их, зүрх судастай холбоотой өвчин тусах нь 38 хувиар их байдаг ажээ. Тиймээс ажлаас хамааралтай бүх төрлийн стрессийг аль болох багасгаж, тэрнээс зайлхийж байх нь чухал шүү.

Харин стрессийг багасгахад чинь туслах ийм аргууд байна:

Найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөх

Ажлын байран дээрх стресс болон зүрх судасны өвчний талаар судалгаагаар мэргэшсэн Бостоны Брихамын эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч, доктор Мишэль Алберт хэлэхдээ өөрт тохиолдсон хэцүү зүйлээ ярьж гадагш гаргах нь ямар ч төрлийн стрессийг хөнгөлж өгдөг учраас найзтайгаа ярилцаж тайвширч, хамтдаа зугаацаж байх хэрэгтэй гэжээ. Асуудлынхаа талаар удаан, нухацтай ярих нь стрессийг багасгаж асуудлыг өөр өнцгөөс харахад тусалдаг.

Өөрийгөө торд

Эрүүл хоол хүнс идэж, дасгал хөдөлгөөн хийж, тамхи татахгүй мөн өдөрт хангалттай унтаж нойроо сайн авч байх нь биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжиж стрестт амархан өртөхгүй байхад тусалдаг. Өөрийгөө сайхан амьдарч байгаа, аз жаргалтай байгаагаар мэдрэх нь стрессийг мэдээж бууруулна. Гэхдээ эрүүл бие махбодьтой байлаа гээд бүх төрлийн стрессийг даван туулж болон гэж андуурах хэрэггүй шүү.

Цагийн хувиараа зөв тохируул

Бид залуу насандаа ажилдаа амжилт гаргах гэж, заримдаа хэт өндөр зорилгыг бага хугацаанд тавьчихаад түүгээрээ өөртөө дарамт өгч, хэт их ажиллаж өөрийгөө ядраадаг. Мэргэжилтнүүд хэлэхдээ бүгдийг сайтар төлөвлөөд хэт их ачаалал өгөхгүй байх нь стрессээс ангижрах шилдэг аргуудын нэг гэжээ. Ажил, гэр бүл, хувийн амьдралын гээд олон төрлийн асуудлыг тэнцвэржүүлэхийн тулд төлөвлөлтөндөө хяналт тавих хэрэгтэй. Тэгэхээр их биш ухаалгаар ажиллах хэрэгтэй байгаа биз?

Хамтран ажиллагсадтайгаа найзлах

Ажил дээрх стресс хаанаас үүсэлтэй вэ? Энэ их чухал асуулт шүү. Хэрвээ гол учир нь даргад байгаа бол арга, боломжийг хайж түүнтэй сайхан ярилцаад, тохиролцох гээд үз. Харин стресс нь хэт их ажлаас болж байгаа бол сайн хамтрагч ол. Чи ажил ихтэй байгаа ч бусдаасаа тусламж хүсье гэхээр тэд ч бас ажилтай хэцүү байгаа байлгүй дээ гэж бодогдоод байгаа бол бүх ажлыг хамтарч хийж дуусгах саналыг багтаа тавьж болно. Тэдэнд ч тусалж, өөртөө ч туслуулан багаар ажиллаж сураарай. Мөн тэдэнтэй маш сайн ярилц. Үнэнээ хэлж уучлал гуйх хэрэгтэй бол түүнийгээ хүлээн зөвшөөр. Чин сэтгэлээсээ ярилцсаны дараа ажлын өрөөний чинь тэнгэр цэлмээд л ирэх шиг болно.

Өөртөө амрах цаг гарга

Өөрийгөө зурагтны өмнө хүлж тавьчихаад амарч байна гэж бодож байгаа бол эндүүрэл. Биеэ бүрэн амрааж болох арга техникээс суралцах хэрэгтэй. Тайвшруулах хөгжим эсвэл дуу сонс, хөвдөг үйлчилгээнд ч орж болно. Гэхдээ ядрахаараа л мөнгөө үрээд байвал санхүүгийн хувьд тийм ч ухаалаг шийдвэр биш учраас нэг их мөнгө үрэгдээд байдаггүй аргуудыг хайж олох хэрэгтэй. Мөн стрессийн түвшинг багасгаж тайвшрал мэдрүүлдэг уран зургууд байдаг. Тэднийг туршаад нэг үзээрэй.

Ажлын өдөр бага зэрэг завсарлагаа авах

Холливудын эмнэлэгт хүмүүс ажлын өдрүүдээр хэдхэн минут ороод, амраад гараад ирж болох боломжтой “Амгалан өрөө” гэх нэртэй өрөө нээсэн нь маш амжилттай хэрэгжсэн бөгөөд энэ нь магадгүй тухайн эмнэлгийг хамгийн сайн үйлчилгээтэй топ 4 эмнэлгийн нэг болоход түлхэц өгсөн байх. Ажлын байран дээр ч мөн адил тийм өрөө эсвэл нэг массажны сандал тавьчихаж болно шүү дээ. Худалдаж авсан зардлаа нөхөхийн тулд ажилчид нэг удаа үйлчлүүлэхдээ 500 төгрөг төлөөд байж ч болох юм. Хөөрхөн санаа байгаа биз?

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.