Лионель Месси татвараас зугтсан хэрэгт холбогджээ

Twitter Print
2015 оны 10-р сар 09-нд 16:09 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг Испанийн Барселона болон Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси эцгийн хамт татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдоод байна. Испаний шүүхийн мэдэгдсэнээр Месси болон түүний аав Хорхе нар улсын татварыг төлөлгүй, нийт 5 сая доллартай тэнцэх хэмжээний мөнгийг нуун дарагдуулжээ. Хөлбөмбөгчийн гэр бүл тус хэргийг худал хэмээн мэдэгдэж, эрс эсэргүүцсэн байна. Прокурорын албаныхны зүгээс аав хүү хоёрт 22 сар шоронд хорих ялыг санал болгосон гэнэ.

Мессигийн аав хүүгийнхээ менежер хийдэг бөгөөд түүнийг 2007-09 оны хооронд хүүгийнхээ олсон мөнгөөр Белиз, Уругвай дах хувийн компаниуддаа хөрөнгө оруулалт хийхэд зарцуулсан гэж гүтгэж байгаа юм. Тэгвэл Мессиг амьдралдаа хэзээ ч ажлын гэрээгээ уншиж, ойлгож, дүгнэлт хийж байгаагүй хэмээн түүний өмгөөлөгч нар хэлсэн байна. Тэрээр 2009-2012 онуудад ФИФА буюу Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбооны оны шилдэг хөлбөмбөгчөөр удаа дараалан тодорч байсан. Алдарт тамирчны ивээн тэтгэгчдэд “Banco Sabadell”, “Danone”, “Adidas”, “Pepsi-Cola”, “Procter and Gamble” болон Кувейт Хүнсний компаниуд багтдаг аж. Аав, хүү хоёр 2013 онд төстэй хэрэгт мөн холбогдож, Испанийн татварын албанд 5 сая еврогийн нөхөн төлбөр хийж байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.