Иогийн дасгалын нууцаас

Twitter Print
2018 оны 07-р сар 03-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Биед болон сэтгэлд нөлөө үзүүлэхүйц йогийн дасгалуудыг "асана" гэж нэрлэдэг. Иогийн байрлал буюу асана нь бие сэтгэлийг ухамсартайгаар хослуулан ашиглах замаар биенд болоод бидний энергийн ерөнхий урсгалд гүн гүнзгий өөрчлөлт гаргадаг. Цэвэр бие махбодийн түвшинд авч үзвэл, тэрээр бие махбодийн тогтолцоог жигд, саадгүй ажиллуулах явдлыг хангах байрлалууд юм. Асанаг тогтмол хийснээр таны сэтгэл амар амгалан, бие хөнгөн ба аз жаргалтай байх болно.

Иогийн асана нь суларсан булчинг чангалж, харин чангарсан булчинг суллаж өгдөг. Тэрээр булчин, шөрмөснүүдийн зохистой үйл ажиллагааг хангах зорилгоор зохицуулалт хийж өгнө. Үүний сацуу, бие махбодийн дотоод энергийн тогтолцоог зохицуулдаг. Асанаг тууштай хийвэл асана нь бие махбодийн удирдлагын тогтолцоо болсон булчирхай, мэдрэлийн ба зүрх судасны тогтолцоог сайжруулна. Мөн биеэ мэдрэх мэдрэмжийг бий болгож, өвчин ба стрессийн нуугдмал хэсгүүдийг нээж өгнө. Эдгээр асуудлуудыг уйггүй дасгалаар бууруулж, ихэнх тохиолдолд бүрмөсөн арилгах боломжтой.

Иог хийснээр олон тооны архаг өвчнийг илааршуулж болдгийг эрдэм шинжилгээний судалгаагаар нотолсон. Иог дараахь өвчинтэй тохиолдолд биеийн байдлыг сайжруулах, өвчний явцыг буцаах буюу бүрмөсөн зогсооход тус дөхөм болдог, Үүнд:

-Зүрхний өвчин

-Астма

-Цусны өндөр даралт

-Ууц нурууны өвдөлт

-Хүзүүний өвдөлт

-Стресс ядаргаа

-Нурууны муруйлт

-Артрит

-Саахарын шижин өвчин

-Өтгөн хаталт

-Хоол боловсруулах эмгэг

-Нойргүйдэлт

-Сэтгэл санааны тогтворгүй байдал

-Бамбай булчирхайн асуудал гэх мэт тодорхой өвчнийг анагаахын зэрэгцээ иог нь эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, биеийн жинг барих (турах, таргалах), хөдөлгөөний хомсдолоос гарах, сэтгэл санаагаа тайвшруулах, стресс ядаргааг тайлах, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс чөлөөлөх, төвлөрөлтөө сайжруулах, өөрийнхөө дотоод мөн чанарыг олж таних, амьдралд илүү эрч хүчтэй болох, залуужих зэрэг тодорхой үр дүн гардаг. 

Иогийн дасгалуудын хамгийн чухал ач тус нь хүний биеийн элдэв булчирхайд үзүүлэх нөлөөлөл юм. Бамбай булчирхай, өнчин тархи зэрэг цусанд орох гормон, даавар ялгаруулж байдаг олон булчирхайнууд нь цусанд гормон даавар ялгаруулж, энэ нь бидний бие махбодийн болон оюун ухаан, сэтгэл санаанд нөлөөлж байдаг байна. Асана дасгалын зохистой хувилбар идэвхгүй сул болон хэт идэвхтэй булчирхайнуудын үйл ажиллагааг зохицуулж, бие махбодийн болон оюун санааг тэнцвэржүүлж эрүүлжүүлдэг байна. 

Иогийн дасгал байрлалууд нь бусад төрлийн дасгал хөдөлгөөнөөс ялгарах давуу талуудтай.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.