Халимны торгон агшинг нисдэг камераар бичжээ

2015 оны 10-р сар 09-нд 10:49 цагт
Мэдээний зураг,

Австралийн баруун бүсэд орших Эспэрансын эрэг орчмоор нисэж явсан дрон /drone/ буюу нисдэг камер нэгэн ховор агшинг видео хальснаа буулгажээ. Жеймэн Хадсон гэгч эр серфингийн тавцан дээр явсан найз Дэйв Прайсынхаа хоёр халимтай цуг "сэлүүрдсэн" бичлэгийг “Mashable Australia” сэтгүүлд өгсөн байна.

“Найз маань серфингээ хийхээр бэлдэж байтал хүмүүс "цаагуур чинь халим байна" гэж хэлэхийг сонсоод бид хоёрын сониуч зан хөдөлж, нисэх аппаратаа хөөргөсөн. Бид халим руу ойртох нь аюулгүй гэдгийг ч мэдэж байсан” хэмээн видеоныхоо талаар тайлбарлажээ.

Тэрээр бичлэгийг хийхдээ “DJI Phantom 3” загварын дроныг ашигласан бөгөөд тус төхөөрөмж нь удирдлагаасаа 1,2 км хол зайд нисэх чадвартай аж. Хадсон мотоциклын ослын улмаас дөрвөн мөчний саа өвчтэй болж зарим эрхтэн нь ажиллагаагүй болсон юм. Тэрээр зөвхөн эрхийн хуруу болон мөрөө ашиглан төхөөрөмжийг удирджээ.

Кино, дүрс бичлэг хийх хүсэл эрмэлзлээр дүүрэн тэрээр өөрийн бичлэгээ Instagram дээр тавьж, түүнийг нь ч үзсэн хүн болгон гайхамшигтай хэмээн магтсан байна. Цаашид улам олон сонирхолтой бичлэгийг дроныхоо тусламжтайгаар хийхийг Хадсон төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Mashable.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • У.Эрдэнэсувд

      (103.229.120.114) 2015-10-11 10:33
      • 0
      • 0

      caйхан юм даа. Ийм сайхан олон үйл явдлыг үзүүлж байгаарай

      Хариулах

    • be

      (202.70.38.86) 2015-10-09 15:13
      • 0
      • 1

      wow

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-10-09 15:02
      • 0
      • 1

      Хөөрхөн юмаа. Сайхан байгаль. Байгаль, хүн амьтны харьцаа гэж үнэхээр гайхамшигтай. Сэтгэл хөдлөм юм.

      Хариулах

    • 999

      (103.10.23.172) 2015-10-09 12:52
      • 0
      • 2

      Гайхамшиг

      Хариулах