Ц.Элбэгдорж: Нийслэлийн хэмжээнд 6.6 баллын газар хөдлөхөд асар их хохирол амсах аюултай

Twitter Print
2015 оны 10-р сар 08-нд 18:28 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, газар хөдлөл болоод түүний үр нөлөө хэрхэн идэвхжиж байгаа талаар мэдээлллийг хийж байна.

Мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөл идэвхижиж, хөдлөлийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдэх болсон аж. Хамгийн сүүлд буюу 2015 оны аравдугаар сарын 5-нд 15.35 цагийн орчимд Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдөлсөн. Магнитут нь 4.4 балл байсан. Байшинд амьдардаг хүмүүст илүүтэй мэдрэгдсэн. Голомт нь 20-иод км-ийн зайд байжээ.

Газар хөдлөлтэй холбоотой асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар 2010 онд хэлэлцэж байсан, улмаар 2012, 2014 онд тус бүр дахин ярилцсан, ажлын хэсэг ажилладаг аж. Гэхдээ энэ асуудлыг ажил хариуцсан цөөн хүмүүсийн хүрээнд яриад суух нь хангалттай биш үзжээ.

Ерөнхийлөгч энэ тухай “Гайтад 4.4 баллын хүчтэй газар хөдлөхөд асар их хохирол амсч байсан. Эндээс дүгнэхэд бэлтгэл чухал байгаа. Улаанбаатарын нөхцөл байдлыг судалж үзэхэд ойролцоо тусахаар байгаа. Нийслэлийн хэмжээнд 6.6 баллын газар хөдлөхөд барилга байгууламжийн 20-40 хувь нь нурах, бэртэж амь насаа алдах хүмүүсийн тоо их гарч байгаа. Хүйтний улиралд, шөнө газар хөдөлбөл яах вэ, тохиож болох тохиолдол ойрхон болж байгаа учраас бэлтгэл ажил чухал байна” гэлээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.