С.Батцэцэг дэлхийн чансааг тэргүүлж, С.Цэрэнчимэд дэд байрт орлоо

Twitter Print
2015 оны 10-р сар 08-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Энэ оны чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотод болсон. Үүний дараа дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргажээ. Эрэгтэйчүүдээс 57 кг-д ОУХМ Э.Бэхбаяр 5, 61 кг-д ОУХМ Б.Номин 2, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 6, 74 кг-д ОУХМ П.Өнөрбат 3, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн 12, 125 кг-д ОУХМ Ж.Чулуунбат 6-д бичигджээ.

Мөн эмэгтэйчүүдээс 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл 18, 53 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг 11, 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн 9, 58 кг-д ОУХМ Т.Шоовдор, 60 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 2, 69 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг 1, 69 кг-д О.Насанбурмаа 5-рт бичигдсэн байна.

Манай бөхчүүдээс өнгөрсөн дэлхийн аваргаас зургаан Олимпийн эрх авсан. Мөн өмнөх тэмцээнүүдэд гаргаж байгаагүй өндөр амжилт гаргаж 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль авсан юм.

Чөлөөт бөхийн дэлхийн аваргууд: Зүүн гар талаас 2012 оны Лондонгийн зуны Олимпийн наадмын хүрэл, дэлхийн аваргын 2010, 2015 оны алт, 2013 оны мөнгө, 2013 оны дэлхийн оюутны спортын "Универсиад" их наадмын алтан медальт, гавьяат тамичрин С.Батцэцэг, дэлхийн аваргын 2014 оны алт, 2015 оны мөнгө, 2014 Азийн наадмын хүрэл хүрэл медальт, гавьяат тамичрин С.Цэрэнчимэд нар.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.