Ерөнхий сайдыг огцруулах бичигт О.Содбилэг гарын үсгээ зуржээ

Twitter Print
2015 оны 10-р сар 08-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг огцруулах гарын үсэг цуглуулах аян парламентад өрнөж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа билээ. Уг саналыг 20-иос дээш гишүүн дэмжиж гарын үсгээ зурах юм бол УИХ-ын даргад өргөн барих юм.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Р.Амаржаргал нар гарын үсэг зураад буй. Тэгвэл тэдэн дээр нэмэгдэж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, О.Содбилэг нар гарын үсгээ зуржээ. Мөн АН-ын Р.Амаржаргал гишүүнийг гарын үсгээ зурсан гэх мэдээлэл ч байгаа юм. 

Г.Ганаа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.