Ц.Баасандорж өмгөөлөгчид эрүүгийн хэрэг үүсгэлээ

Twitter Print
2015 оны 10-р сар 21-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Идэр Шүүхийн ерөнхий зөвлөлд өмгөөлөгч Ц.Баасандоржийн эсрэг гомдол гаргасан билээ. Тэрээр “Ц.Баасандорж нэр төрд халдсан” гэх үндэслэлээр өргөдөл гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж. 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Ч.Гансүх нарын шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүгч хэрэгт барьцаанд орсон байж болзошгүй байдлаар оролцож байгаа. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганцхудагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байсныг шүүгч Х.Идэр “Нэр төрд нь халдсан” гэж үзэн ийнхүү гомдол гаргажээ.

Хэрвээ цагдаа, прокурор Ц.Баасандоржид холбоотой хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзвэл яах вэ. “Өдрийн сонин”-ы 2015 оны 10.19-ний даваа гаригийн 5206 дугаартай сонины VI нүүрт хэвлэгдэн гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Нөлөөллийн мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан референт Ж.Түвшинжаргалын өгсөн ярилцлагад Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандорж өмгөөлөгчийг юуны учир буруутган, цагдаад шалгуулах болсон талаар тодорхой ярьжээ.

Тэрбээр "Өмгөөлөгч Ц.Баасандоржтой холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд албан ёсоор мэдэгдэх учиртай. Энэ нөхцөлд Ц.Баасандоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Гэхдээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Ц.Баасандоржийг шүүгчийн хараат бус байдалд халдсан эсэхийг ерөнхий зөвлөл  харьяаллын дагуу шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх бүрэн  нээлтэй байгаа. Шүүх өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгчийн хараат бус байдалд халдсан байна гэж үзвэл хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэн хэмжээний  мөнгөн торгуулиар торгох юм уу, албан тушаалаас нь огцруулах хүртэлх арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэж болно” гэж ярьжээ.

Цагдаа, прокурор энэ хүн гэмт хэрэгтэн биш. Гэмт хэрэг үйлдээгүй байна гэж гэм буруугүйг нь тогтоогдчихоод байхад Шүүхийн ерөнхий зөвлөл заавал буруутан болгох юм байна. Өөрөөр хэлбэл, Ц.Баасандорж ажлаа хийж хүн өмгөөлснийхөө төлөө, сэтгүүлчдийн асуултад хариулсныхаа төлөө шоронд суулгах эсвэл ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж дахиж хүн өмгөөлж, мэргэжлээрээ ажиллах боломжгүй болгох ийм л хоёр сонголт үлдээд байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • З-?

      (150.129.140.203) 2015-10-21 17:45
      • 1
      • 0

      Дэндүү сэхүүн байсиймаа. 2 дах баасанхүү болох гэсийн бхдаа. Баасан гэх нэртэй гарууд баасан гарууд л байхиймдаа. Ёс зүйтэй байх хэрэгтэй шдээ

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.216) 2015-10-21 16:35
      • 1
      • 0

      Zailoo bugdeereee

      Хариулах

    • Зочин

      (202.21.100.210) 2015-10-08 14:33
      • 0
      • 1

      Үнэн хэлсэн байна. Шүүгч угаасаа буруу шүүж байсан.

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.138) 2015-10-08 08:32
      • 0
      • 1

      Энэ залуу ч асуудалд орж дээ. Хичнээн зөв байгаад ч төрийн машиныг дийлэх үү

      Хариулах