Жинсрэг буюу гал мандал өргөсний ач тус

Twitter Print
2017 оны 05-р сар 13-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Жинсрэг буюу гал мандал өргөсний ач тус

Бурхан бүхэнд өөр өөрийн Жинсрэг буюу гал мандалын зан үйл байдаг. Жинсрэг нь дотроо амирлуулах, дэлгэрүүлэх, эрхэндээ хураах, хатуу үйлийн гэж дөрвөн янз байдаг. Жинсрэгийн зан үйлийн тухайд гэвэл эгэлийн галыг бурханы мөн чанарт болгон бясалгаж гал мандалын 12 голлох зай буюу эд зүйлүүдийг бурхадыг баясгах дотоод тахил болгон өргөж уншдаг. Жинсрэг уншуулсаны ач тус их байдаг. 

Жинсрэгийн 12 эд зүйлүүд нь өөр өөрийн хүч чадал, чадамжтай байдаг. Жишээ нь: Ямшин мод нь сүр жавхланг үүсгэх, шар тос нь эд баялгийг аривдуулах, гүмчидийн хар үр нь хилэнц нүгэлийг арилгах, дүрваа өвс нь насыг уртасгах, цагаан будаа нь буян хишигийг дэлгэрүүлэх, шосон буюу таргатай арвай гурил нь амар амгаланг дэлгэрүүлэх, гүш өвс нь бузар буртгийг арилгах, овъёос нь эд агуурсыг дэлгэрүүлэх, арвай будаа нь эрх мэдэл, эд баялаг хотол чуулах, вандуй нь хүч чадалыг олох, улаан буудай нь өвчин зовлонгоос гэтэлгэх, чадваржийн зай буюу ялгамжаат эд нь хүссэн хэрэг бүхнийг түргэн бүтээх зэрэг тус эрдэмтэй байдаг.

Жинсрэгийг хүн малын гарз гарах, өвчин зовлонг арилгах өлзий хутагийг оршоох, ажил үйлсээ түргэн бүтээх, нас буян арвижуулах, аливаа юмсыг өөрийн эрхэнд хураах болон хараал зүхэл, хар цагаан хэл амыг хариулах олон үйлд уншдаг.

www.budda.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Rumor

      (188.143.232.32) 2016-07-24 07:38
      • 0
      • 0

      That's a shrewd answer to a tricky queiston

      Хариулах