Б.Дөлгөөн: Дэлхийд үнэлэгдэх боловсрол, мэдлэг, туршлага хуримтлуулаад ч хэрэг алга, энд тийм хүн хэрэггүй бололтой...

Twitter Print
2019 оны 11-р сар 28-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Монголд ирснээс хойш шударга бус явдал эргэн тойронд олон удаа тохиолдсон. Хэчнээн ч дотор гонсойж байсан өөдрөг байх гэж хичээж, дуугүй л өнгөрөөдөг. Өнөөдөр би өөрийгөө баримааргүй байна, надад хэлэх үг байна.

Хэн нэгэн нь шударга ёс гэж байхгүй, амьдрал угаасаа хаана ч “ийм” гэж бодох хүмүүс байдаг. Би нийт 12 жил 3 өөр тивийн шилдэг их дээд сургуулиудад сурсан, хангалттай явсан, үзсэн хүний хувьд хэлэхэд, тийм биш юмаа.

Өнөөгийн Монголын нийгэмд мөрдөгдөж буй энэ хүчтэй, мөнгөтэй, танилтай хүн зөвхөн ажил бүтээдэг “тоглоомын дүрэм” нь маш олон хүмүүсийг цаагуураа хохироодог. Нийгмийн хэсэг бүлэг хүмүүс хангалттай орлого, танил тал г.м. байхгүйгээс ажил нь огт бүтдэггүй, бүр бүтэх боломжгүй гэсэн үг юм.

Тэр бүлэгт хэн ч азгүйдээд орчихож болдог. Нэгэнт орсон бол гарахад тун ч хэцүү, бандан тас. Маргааш юу болохыг мэдэхгүй тул энэ танд ч бас хамаатай сэдэв юм.

Ийм хэрцгий, шударга бус тогтолцоо нь улс орныг системээр нь сул дороо болгодог. Яагаад гэвэл тэр хэсэг бүлэг хүмүүс бол бид, нийгмийн гол тулгуур нь юм. Яг л мотор гэсэн үг. Моторын тосыг сольж байхгүй бол хэчнээн ч гоё машин байсан хөдлөхгүй дээ.

Өнөөдөр манай залуу үе тэр бүлэгт багтахгүйн тулд өөрийнхөө хүсэл эрмэлзэлд автан дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах боломжийг дор бүрнээ хүлээж сууна.

Харамсалтай нь тэр дэлхийд үнэлэгдэх боловсрол, мэдлэг, туршлага хуримтлуулаад ч хэрэг алга, энд тийм хүн хэрэггүй бололтой. Би энийг гэрчилнэ. Боловсролыг үнэлэхээ больчихож, арай өөр төрлийн юмыг үнэлээд байх шиг байна. Тиймээс мундаг залуучууд нь бүгд гадагшаа. Ер нь энэ гааль гэж байгаагүй бол энд амьдрах хүн үлдэх болов уу?

Тэр мотор уул нь өөрт нь л хэрэгтэй юм байгаа юм шүү дээ. Үүнийг манай шийдвэр гаргагч нар нэг л сайн ойлгож өгөхгүй байна. Тэр моторын тосны гэрлийг асаадаг, дутаад байгаа шударга ёсоо шаарддаг нийгмийн дуу хоолой дутаад байх шиг. Дарга нарыг машиныхаа ассан гэрлийг хараад тосоо сольдог зан үйлийг зааж өгөөд, шаардмаар ч юм шиг. Ер нь бид яг ямар нийгэмд яаж амьдраад байгааг нэг тогтоод бодож үзээрэй. Бурууг нь мэдсээр байж ингээд явсаар л байх уу?

Миний хувьд бол үгүй, одоо хангалттай!

Энэ нийгэм чинь минийх тул, үр хүүхдүүд маань үлдэх тул, миний амьдрал хайран биш юмаа гэхэд хүүхдүүдийн амьдрал хайран байна!

Залуусаа хэрвээ санал нэг байвал өөрийн дуу хоолойгоо хүргээрэй. Мэтгэлцээнд логик нь дийлдэг шиг, бидний амьдралд үнэн зөв нь дийлэх болтугай! 

АУ-ны доктор Б.Дөлгөөн

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (222.101.51.56) 2014-04-12 23:05
      • 0
      • 0

      hairtai eej mini namaig uuchlaarai tandaa ih hairtai shuu

      Хариулах

    • Зочин

      (202.179.10.150) 2014-03-12 14:10
      • 0
      • 0

      saihan bichjee. orchlongiin saihan eejuud mini urt naslaarai

      Хариулах

    • BilgeeЗочин

      (94.227.49.62) 2014-02-21 07:26
      • 0
      • 0

      Zurhnii gunees undartal saihan bichjee. Ijiigee sanaj suusan bolohoor guigeed ochtol bichjee. Ijiigee bayarluulj chdahgyi baigaa gunigiig gegelzyylen bichjee. Bayarlalaa

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.141) 2014-01-27 20:28
      • 0
      • 0

      Saihan bichjee. Ene horvoogiin ariun burhad chini bidnii l ejii nar shuu dee.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.111) 2014-01-03 18:02
      • 0
      • 0

      Таалагдлаа. Баярлалаа. Нээрээ үзэг цаас бариад захий бичнэ гэдэг бодлоо уудлана гэсэн үг шүү дээ. Иймд барууны орнуудад өөрийн гараар захиа бичих, сэтгэлийнхээ үгийг бичих, талархал илэрхийлэх, баярын мэндчилгээ дэвшүүлэх гээд энэ бүхнийг маш өндөр соёл, цаад хүнээ машид хүндэтгэж байгаагийн илэрхийлэл гэж үздэг. Тэгээд ч утсаар ярих, уулзаад ярихаас илүү цаасан дээр бодлоо буулгана гэдэг хэлж чадахгүй этгэлийнхээ гүнд хадгалаж явдаг бүхнээ ил болгох сайн талтай. Иймд хүмүүс ээ ээ аавдаа, хайртай дотны хүмүүстээ өөрийн гараар чин сэтгэлийн үгээ шингээсэн сайхан захиа бичиж байгаарай.

      Хариулах

    • moholhuu

      (103.9.91.98) 2014-01-03 15:58
      • 0
      • 0

      yamar goy bichee ve? Bayarlalaa.

      Хариулах