Аль яам, агентлагийг татан буулгах вэ?

Twitter Print
2015 оны 10-р сар 12-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Засгийн газар ирэх 2016 оны Төсвийн тухай хуульд хатуу бодлого хэрэгжүүлэхээр болсноо зарласан. Эрдэс баялгаа эргэлтэд оруулах замаар хямралаас гарах гэсэн Засгийн газрын бодлого УИХ дээр гацсан тул гадаадын хөрөнгө оруулалт зогсч, орлого нь 679 тэрбумаар тасарсан төсвөө хэмнэх үүднээс Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, дэд сайдуудаа цомхотгон, яамдаа цөөлж, зарим агентлаг, газар хэлтэс, төрийн өмчит үйлдвэр, сангуудыг татан буулгахаар төсөвлөжээ. 

Ингэхдээ Төсвийн орлого зургаан их наяд 981.4 тэрбум төгрөг, зарлага нь долоон их наяд 883.0 тэрбум төгрөг байхаар тооцсон байна. Сангийн яамнаас өргөн барьсан төсвийн төсөлд тусгаснаар Засгийн газрын бүтцийг цөөлөх бодлого УИХ-ын дэмжлэгийг хүлээж авбал, одоо байгаа 15 яамыг зургаагаар цөөлж, 2016 оны наймдугаар сарын 1-нээс Монгол Улсын Засгийн газар есөн яамтай ажиллах юм байна. 

Энэхүү бүтцийн өөрчлөлтөд аль яам, агентлаг хамарсан талаар тодруулъя. Гэхдээ эцсийн шийдлийг УИХ гаргана.

Татан буулгах  /2016 оны нэгдүгээр сарын 1-нээс/

1.Төрийн өмчийн хороо

2.Худалдан авах ажиллагааны газар

3.Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс

4. Төрийн захиргааны төв байгууллагуудын дэргэд байгуулагдсан үндэсний зөвлөл, хороодын ажлын албад

5. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газар

Татан буулгах /2016 оны наймдугаар сарын 1-нээс/

1.Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар

Нэгтгэх

1.Үндэсний татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай

2.Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой

3.Үндэсний хөгжлийн хүрээлэнг Стратеги судалгааны хүрээлэнтэй

4.Боловсролын хүрээлэн, Насан туршийн боловсролын үндэсний төв, Багшийн хөгжлийн институт

5.Нийслэлийн Гэр хорооллыг барилгажуулах ажлын төслийн нэгжийг Гэр хорооллын хөгжлийн газарт нэгтгэх

Яамдыг ингэж өөрчилнө

  • Өргөн барьсан төслөөр Засгийн газрын бүтэц 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн өөрчлөгдөнө.

Чиг үүргийн яаманд

1.Гадаад хэргийн яам

2.Байгаль орчин, аялал жуулчлалын яам

3.Сангийн яам

4.Хууль зүй, дотоод хэргийн яам

Чиглэлийн яамд

1.Батлан хамгаалах яам

2.Гэгээрлийн яам

3.Дэд бүтцийн яам

4.Хөдөө аж ахуйн яам

5.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам

Нэгтгэгдсэн яамд

1.Эрүүл мэнд, спортын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам

2.Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам

3.Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн яам

Бүтцийн өөрчлөлтийн дүнд 1.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцож байна.

Татан буулгах сан /2016 оны нэгдүгээр сарын 1-нээс/

1.Байгаль хамгаалах сан

2.Цэвэр агаарын сан

Тусгай сангууд

УИХ-аас 2006 онд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг баталж байжээ. Үүнээс хойш 36 тусгай сантай болсон аж. Эдгээрийн 11-ийг нь татан буулгаж, дараах санг үлдээхээр төсөлд тусгажээ.

Эх сурвалж: Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслөөс ашиглав.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.