Хүүхдээ ирээдүйн манлайлагч болгох 12 арга

Twitter Print
2017 оны 05-р сар 25-нд 16:52 цагт
Мэдээний зураг,

Миний нэг танил хүүхэддээ өдөрт 100 төгрөг өгч цэцгээ услуулдаг гэдгийг сонсоод би анхандаа ямар зэрлэг юм бэ гэж бодож байсан ч тун удалгүй түүнийг ямар ухаалаг юм бэ гэж магтах болсон. Гэрийн хялбархан ажлыг хүүхдээрээ хийлгээд цалин өгөх нь хүүхдийг багаас нь мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөр, цаг хугацааны үнэ цэнийг мэдрэхэд сургадаг. 

Амжилттай манлайлагч хүмүүсийг та хараад тэднийг азтай эсвэл толгойтой болоод л ийм өндөрлөг хүрсэн гэж та бодож байна уу? Одоо та хүүхдээ хараад “Манай энэ ямар хүн болох бол?” гэж асууж байна уу? Тэгвэл хүүхэд бүрт манлайлагч болох ирээдүй бий. Тэгэхдээ тэр эцэг эх танаас л шалтгаална. Амжилттай манлайлагчид байдаг 12 чадварыг ЯГ ОДОО хүүхэддээ суулгаарай!

1. Хүнлэг сэтгэлийг суулга!

Амжилт гэдэг мөнгө биш! Зарим эцэг эхчүүд мөнгө л амжилт гэж хүүхэддээ ойлгуулснаас одоогийн мөнгийг дээдэлсэн нийгмийн нэг хэсэг үүссэн. Амжилт гэдэг хүнлэг энэрэнгүй сэтгэл. Таныг хөгширсөн хойно хүүхэд чинь танд хүнлэг хандаасай гэж хүсч байгаа бол багаас нь түүнд энэрэнгүй байхыг зааж сурга! Зүгээр үгээр хэлэх биш үзүүл! Хэн нэгэнд хамтдаа тусал! Энэ талаараа ярилц!

2. Харилцааны чадвар багаас!

Монгол хүүхдүүд хичээлдээ сайн ч өөрийгөө илэрхийлэх, хүнтэй чөлөөтэй харилцах дээр барууны хүүхдүүдтэй харьцуулбал маруухан байдаг. Энэ нь сургуульд энэ талаар ямар ч хичээл ордоггүйтэй холбоотой. Тэгэхээр тэр чадварыг нь та заа! Хүүхдээсээ өдөр юу мэдэрсэн, юуг олгосон талаар нь яриул! Аль болох сэтгэл зүрхнийх нь мэдрэмжийг өөрөөр нь илэрхийлүүлээрэй! Манлайлагч хүн сайн харьцагч байдаг.

3. Бие даах чадвартай болго!

Таны хүүхэд бол та биш! Таны хүүхэд өөрийн гэсэн биет, өөрийн толгойтой, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй гэдгийг нь эхлээд та өөрөө ойлго! Дараа нь түүнд ойлгуул! Ингэхийн тулд "Би чам шиг жаахан хүүхэд байхдаа ийм байгаагүй, тийм байсан" гэж ярихаа одооноос зогсоо! Оронд нь "Чи юу гэж бодож байна?" "Чиний саналыг сонсъё?" гэж асуу!

4. Бизнес сэтгэлгээгээр сэтгүүл!

Хэрэглэхгүй болсон хувцас хунараа зарах бизнес төлөвлөгөө хамт гарга! Аяга угаах, цэцэг услах, шалаа шүүрдэх гэх мэт хөнгөхөн гэрийн ажил хийлгээд цалин өг! Цалин гэхээр нэг их мөнгө гэсэн үг биш! Жишээ нь нэг цэцэг усалбал 100 төгрөг ч юм уу..Хамгийн гол нь ингэснээрээ хүүхэд хөдөлмөрийн үнэ цэнэ, мөнгөний үнэ цэнийг багаасаа ойлгож, бизнес сэтгэлгээтэй хүн болж төлөвшдөг! Цалин өгч байна гээд харин хүүхэд боолчлох хууль бус шүү!

5. Санхүүгийн төлөвлөгөө хамт зохио!

"Баян хүүхэд, Ухаалаг Хүүхэд" номын зохиолч Robert Kiyosaki эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хамтдаа санхүүгийн төлөвлөгөө гаргах нь хүүхдэд зохион байгуулалттай, арвич хямгач, тооцоотой, хариуцлагатай зан чанарыг суулгадаг гэж зөвлөж байна.

6. Манлайлагчдаар хүрээлүүл!

Амжилттай хүнээр хүрээлүүлдэг хүнд амжилтад хүрэхэд дөхөм байдаг гэж үг бий! Тэгэхээр хүүхдийнхээ хэнтэй найзалж байна гэдгийг сайн анзаар! Үлгэр жишээч ангийнх нь хүүхдүүдийг гэртээ урьж хүүхэддээ тэдэнтэй найзлах боломж олго!

7. Хүнийг сайн сонсуулж сурга!

Амжилттай манлайлагчид ярихаасаа илүү хүнийг сонсдог.  Хүнийг сонсох ямар чухал болохыг багаас нь заа! Тэгэхээр та өөрөө үлгэрлэнэ гэсэн үг! Түүний яриаг таслалгүй сонссоны дараа "За одоо миний ярих ээлж" гээд өөрийнхөө яриаг эхлүүлээрэй!

8. “Би чадахгүй..” биш харин “Би яаж үүнийг хийх вэ?” дэг хандлагыг суулга!

"Би чадахгүй!!!" гэж хэлдэг хүмүүсийг багад нь эцэг эх нь “Чи чадахгүй байх хойшоо!” гэж загнасантай холбоотой! Тэгэхээр амнаасаа гарч байгаа үгээ эхлээд цэгнэ! “Болио!” гэж хүүхдээ загнахынхаа оронд “Чи үүнийг яаж шийдэх гэж байна?” гэж асуу!

9. Хэлэлцээр хийх урлагийг заа!

Жишээ нь "Хэрвээ чи 2 цаг биш 30 минут зурагт үзэх юм бол Би чамд 30 минут илүү ном уншиж өгье" гэж яриарай! Аяндаа хүүхэд чинь юмыг ялгаж салгаж ойлгодог болохоос гадна, өөрт хэрэгтэй юмаа танаас авахын тулд өөрөө юу хийх вэ гэдгээ бодож эхэлдэг болно.

10. Хариуцлагатай эцэг эхээс хариуцлагатай хүүхэд

"Ямар хариуцлагагүй юм бэ чи!!!" гэж загнахын оронд хариуцлага гэж юу болохыг та биеэрээ үзүүл! Жишээ нь ажлаасаа 7 цагт ирээд хамт тоглоно гэж амласан бол та тэр амлалтад хүрэх ёстой! Та хэрвээ хэлсэн цагтаа ирдэггүй, амласан зүйлээ хойшлуулдаг бол таны хүүхэд ч мөн ялгаагүй яг тийм болж төлөвшинө! Хэрвээ амласнаа биелүүлэх боломжгүй бол урьдчилан хүүхдээсээ уучлалт гуйж сур! Тэгвэл таны хүүхэд ч танаас бас уучлалт гуйх болно.

11.  Багаар ажиллах чадвар!

"Хоёулаа хамтраад энийг хийчихье!", "Энэ даалгаврыг хэнд даалгах вэ?", "Чи али хэсгийг нь хийж гүйцэтгэж чадах вэ?" гэх мэт асуулт асууж ажлаа хувааж бай! Багаар ажиллах чадвар хүүхдэд ингэж суудаг!

12. Ном уншдаг хүүхэд ухаантай!

Манлайлагч хүнд байдаг хамгийн чухал чанар бол ном унших. Энэ чадвар багаасаа төлөвшдөг. Өдөрт заавал 1 цаг ном уншуулж байгаарай! Амьдралынх нь дадал ингэж болдог. 1 цагаас илүү бол хүүхэд залхана. Мэдээж хүүхэддээ "Чи ном унш!" гэж шаардуул уншихгүй л болов уу? Харин багаас нь та уншиж өгвөл хүүхэд номонд хайртай болж аяндаа танаар хэлүүлэлгүй өөрөө уншдаг болно.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Bayarmaa

      (112.72.11.110) 2017-05-25 19:05
      • 0
      • 0

      Medmeer heregtei yum ban taalagdlaa

      Хариулах

    • namuuna

      (150.129.140.222) 2017-01-24 15:58
      • 0
      • 0

      Mash ih goy ym

      Хариулах

    • Mongol hun

      (202.126.91.89) 2016-10-22 08:39
      • 0
      • 1

      Huuhdiin hogjild etseg eh gol uuregtei. Ehleed ta ooriigoo baga bagaar ch bolov zasaarai. Terhuu zasalt bur chin tanii huuhded noloo uzuulne. Ooroor helbel muu zurshil bolgoniig hyanah, joloodoh, tevchih heregtei.

      Хариулах

    • chimgee

      (202.70.46.235) 2016-10-21 01:53
      • 0
      • 0

      Taalagdlaa

      Хариулах

    • Монхзул

      (182.160.33.80) 2016-08-12 16:03
      • 0
      • 0

      Хvvхдийг багааг нь онго монгоний сонирхолтой осгох бурууш дээ. Хvvхэд хvvхдээрээ л байх хэрэгтэй. Монголчууд оорсдоо хvvхэд хvмvvжvvлэх том философтэй хvмvvc. Энд тэндхийн юм хуулж тавиад мундаг болдоггvй.гэрийн хvмvvжил , удам судар гол шvvдээ. Энэ зовхон миний бодол.

      Хариулах

    • uugii

      (112.72.11.110) 2016-06-19 16:29
      • 0
      • 0

      taalagdlaa ok

      Хариулах

    • uugii

      (112.72.11.110) 2016-06-19 16:29
      • 0
      • 0

      taalagdlaa ok

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.200) 2016-04-16 20:29
      • 0
      • 0

      huuh huleen zuvshuurch bn kkk

      Хариулах

    • naraa

      (124.158.93.133) 2015-12-06 09:27
      • 0
      • 0

      huleen zubshuurch bnaa. nemj helehed huuhdee busadtai buu haritsuulaarai. ted maani tsor gants yum shuu

      Хариулах

    • oyuka

      (122.201.31.186) 2015-10-29 23:22
      • 0
      • 0

      medmeer ium bna

      Хариулах

    • оги

      (49.0.187.162) 2015-10-08 20:57
      • 2
      • 2

      үүнийг сургахын тулд эцэг эх өөрөө эхлээд ийм мундаг болцон байх хэрэгтэй байх л даа

      Хариулах

    • Aav

      (27.123.214.116) 2015-10-07 16:59
      • 0
      • 0

      Good. thanx

      Хариулах